Н.С.Н.Ө.3.)Сонсоогүй дуу, өмхийрсөн загас

521 95 12
                                    



Ажил нь тарсан Мину харих гэж яваад хэдий яарч байсан ч нүднийх нь буланд нарийн боовны газар оройн цагийн хямдрал зарлахыг харсаар байж хажуугаар нь өнгөрчхөж чадсангүй.

-      Хоёр зүсэм бяслагтай бялуу өгөөч.

Нэгийг нь Жисонд, нөгөөг нь Жисоныг өглөө босоод идэг хэмээн мөн л түүнд зориулан авсан Мину автобусны буудал руу яарлаа.

Сарынхаа цалинг байрны түрээс, ахуйн хэрэглээ мэтд зарцуулж, боломж гарвал эцэг эхдээ ч хувь явуулдаг Мину хадгаламжаа зузаалах гэж уг нь мөнгөндөө их л гамтай хандаж, өөрөөсөө ганц илүү бохь хүртэл харамладаг ч өнөөдөр Жисонд заавал бяслагтай бялуу авч орохыг хүсчээ.

Хонхоо дарж, хоёр удаа түргэн тогшсон хойно л найз залуу нь хаалгаа тайлж өгөх бөгөөд нэг гартаа удирдлага барьсан тэрээр халтар богино цамц, дотуур өмднөөс өөр зүйлгүй байв.

-      Юугаа хийгээд байгаа юм бэ? Хурдал, Пак туслах алга болчихсон

-      Юу?!

Минуг гутлаа тайлж, гадуурх хуцвсаа өлгүүрт арай өлгөж амжаагүй байтал нь Жисон яаруулсаар зурагтны өмнө авчираад түүнийг байхгүйд "Бүхнийг сөнөөгч хайр" хэмээх тэдний цугтаа үздэг цувралд юу болсон тухай баахан орилон ярина. 
Ах залуу амаа ангайлган зурагтыг гөлрөх агаад киноны нэг ч кадрыг алдахгүйг хичээх мэт төвлөрөх аж.

Энэ мэт кино, хичнээн сонирхолтой байгаад ч ганцаараа байхад үзэгдэж өгдөггүй хэр нь,  буйдан дээр Жисонтой суугаад хамтдаа дуу алдаж, цугтаа эсрэг дүрийн баатрыг зэвүүцэж үзэхэд л хорвоо дээрх хамгийн чухал зүйл болдог байлаа.

-      И эзэгтэйгийн гарын ажил гэж мөрийцхөд ч бэлэн байна.

Дүү залуу ийн мэтгээд ахынхаа авч ирсэн цаасан тортойг нээж, хоёр зүсэм бяслагтай бялуу олж үзээд дуу алдана. Бушуухан шиг хөргөгчид нэгийг нь хийж ирчхээд нөгөөг нь шууд савнаас нь халбагдан идэж эхлэх залуу, бяцхан жаал шиг л хөөрсөн үзэгдэнэ. 

-      Яахлээрээ И эзэгтэй байдаг юм.

  Мину найз залуугийнхаа таамаглалыг няцаах зуураа амаа ангайж харин Жисон өөрийн дүгнэлтээ өмөөрөн түүнтэй маргах хэрнэ аманд нь бялуу халбагдан хийнэ.

-      Угаасаа, Пак туслах байхгүй болчихвол И эзэгтэйд л ашигтай байхад. Өөр хэн байна гэж?

-      И эзэгтэй тийм юм хийх хүн биш ээ, сайн хүн шүү дээ.

-      Юуны чинь сайн хүн гэж?

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now