АНХ-4(1)

474 77 4
                                    




"Надад дургүй юм болов уу?..Үнэхээр гараас нь атгахад эвгүй санагдсан юм байх даа?.."

Жисон ийн бөөн асуулт болсоор сургуульруугаа алхаж явлаа.

Тэмцээнээс хойш нэг долоо хоног өнгөрсөн ч, хөвгүүн тэр л өдрийнхөө асуултуудтай зууралдсан хэвээр байгаа нь энэ. Ядахдаа Мину дугуйлангийнхаа өрөөнд үзэгдэхээ байгаад, хэдий бэлтгэл хийхгүй ч цугтаа цаг нөхцөөх гэж ирдэг цуглаанд нь хамраа ч цухуйлгахаа больчихсонд нь асуултад хариу өгч чадах цор ганц хүнтэйгээ таарч өгөхгүй арга мухардах аж.

"Бид нар ямар бэлтгэл л хийхгүй бол уулзаж болдоггүй танихгүй хүмүүс үү?"

Энэ асуултаа харин гадна гаргаж, амандаа бувтнасаар ангируугаа орохдоо араас нь бас л уг нь хичээл эхлэхээс өмнө сургуулийн хонгилд ч болтугай ахмад сурагчтай таарч мэндэлдэг юм сан хэмээн бодно. Хариултгүй, ердөө л өөртөө тавих эцэс төгсгөлгүй асуултууд түүнийг бүр ядрааж орхиод Жисон ширээгээ дэрлэн хэвтлээ.

Завсарлагаанаар найзуудтайгаа цуг сургуулийнхаа хонгилоор хичнээн хэслээ ч, буфет орж дахин дахин талх авлаа ч хайсан хүн нь олдохгүй хэвээр.

-      Өчигдөр дугуйлангийн өрөөг цэвэрлэж байгаад Мину ахын гутлыг олсон. Шүүгээнд хийгээд мартчихсан юм шиг байна лээ. Яаж өгнө өө, дээд үеийнхний давхарт очмооргүй байдаг.

-      Тэгвэл ч өнгөрчээ. Ахлахынхан сүүлийн үед их сургуулийн давтлага хичээл гээд их завгүй байгаа гэсэн. Ангид нь л очиж өгөхгүй бол өөр газар таарна гэдэг бүтэхгүй.

Ихэнх нь дундын төгсөх ангийнхаас бүрддэг "Мөстэй Американо" багийнхан завсарлагаар хонгилд цугларч ийм нэг яриа сурагчдын дунд өрнөхөд өдөржингөө хүн амьтан тоохгүй явсан Жисон гэнэт

-      Тэр чинь юу гэсэн үг..? хэмээн уурсах нь тэр.

-      Ю.Юу?

Багийн гишүүн охин гайхаж, хөвгүүнийг юунд тэгж унтууцсаныг ойлгож чадахгүй бүлтгэнэх зуур Жисон түргэхэн бие эзэмдээд

-      Тэр нөгөө.. Дээд үеийнхнээс юунаас нь айна гэж гэх гээд. Манай дээд үеийнхэн их сайн хүүхдүүд шүү. Эгч нар надад хичнээн сайн байдаг билээ, ер нь би гутлыг нь аваачаад өгчихье хэмээн урсгаж орхив.

Хүүхдүүд хачин авирлах найзруугаа ширтсээр л байх агаад хөвгүүн харин тэднийг огт анзаарсан шинжгүй

-      Алив тэр, гутал нь хаана байна?

Ахлах ангийнхны давхарт гарч ирсэн хөвгүүнрүү үнэхээр л хэн бүхэн зэвүүцэн харж байх бололтой, даан ч Жисон ер тийм зүйлийг анхаарах сэхээ байхгүй аятай яарч явна. Эцэст нь Минутай уулзаж, асуултдаа хариу авна гэхээс хүү байж ядаж байлаа.

Ангийн үүдэнд нь ирээд, нүдээрээ хайсаар гурав дугаар салааны дунд суудалд үеийн охинтойгоо ямар нэг хичээлийн талаар ярилцаж суух Мину г олжээ.

Үргэлж л нүдэнд нь садаа болдог ширүүн хар үсээ хэн нэгэн охины ягаан өнгөтэй, дээрээ шар өнгийн цэцэгтэй хавчаараар тогтоож өөрт амар болгосон ахын ам завгүй хөдөлж, ханцуйгаа шуусан гартаа атгасан үзэг нь тууштайгаар дэвтэрт тэмдэглэл хөтөлнө. 

-      Мину ах

Хэсэг зуур ахмад сурагчийг ажиж зогсоод удалгүй нэрийг нь чангаар дуудсан Жисонруу ангид байсан хүүхдүүд бүгд харлаа.  

-      Жисон?

Мину суудлаасаа өндийж дүү хөвгүүний урд ирэхдээ үсэндээ зүүсэн яагаан хавчаараа авч халаасандаа хийв. Гайхсан даа их л түргэн өмнө нь хүрч ирсэн түүнийг ямар нэг юм хэлж амжихаас нь өмнө Жисон ууттай гутлыг нь бариулжээ.  

-      Аан.

Сая учрыг нь ойлгосон Мину өөр хэрэг байгаагүй тул шууд цааш эргээд явах гэтэл Жисон түүнийг дуудан зогсооно.

-      Байз. Тэр нөгөө юу.. надад асуух юм байна.

Ахмад сурагч түүнрүү дахиад л гайхан харах бол хүүхдүүд хэдийн тэдэнд анхаарал хандуулахаа больжээ. Харин Жисон гэнэт л асуух гэсэн зүйлээ мартчихсан  мэт ээрч, дагзаа илээд дотроо яагаад тэр тухай ярих ийм хэцүү байгаа юм бэ хэмээн зовлоо.

Түүнийг үгээ эвлүүлж чадахгүй байтал нь хонх дуугарч, урд нь зогсох Минуг хамт хичээл давтаж байсан охин нь дуудах нь Жисоныг улам л сандаргана.

-      Дараа больё доо.

Ахмад хөвгүүн түүний өмнөөс ийн шийдээд суудалруугаа явахад Жисонд хийж чадах зүйл байсангүй. Асуултынхаа хариуг авч, үгүй бүр асууж ч чадаагүй тэрээр дэмий л ангируураа буцжээ.

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now