Н.С.Н.Ө - 5

569 89 19
                                    

Залуус Минугийн эцэг эхийн гэрийг зорьсон тэр өдөр тэнгэр их бүрхэг байлаа. Жисон хамтлагийн гишүүнийхээ машиныг зээлж аван байж, Минугийн гал тэрэгээр явах саналыг үгүйсгээд тэд замд гарчээ.

Урдах замруугаа харж, тоглуулагчаас эгшиглэх дуунд  толгойгоо хөдөлгөн машин барих найз залуу нь гангалсан биш ч сайхан харагдахыг хүссэн үедээ сонгодог цамц, үнэтэй гутлаа өмссөн байгааг Мину ажиглаад толгойгоо цонхруу эргүүлэхдээ хөнгөхөн инээмсэглэв.

-               Ах аа, энэ ном, аваад өгөөч. Саянаас хойш саад болоод байх юм.

Жисоныг гуйхад, ахмад залуу түүний урд анхаарлыг нь сатааруулж байсан номыг авч өвөр дээрээ тавилаа.

-               Юу гэнэ?

-               "Хэрхэн аз жаргалтай амьдрах вэ?" 

Номын нэрийг чангаар уншиж өгөөд өвөр дээрээсээ өмнөө байх шүүгээнд дүрэхэд нь Жисон

-                 Хачин юм унших юм аа..  Нэрийг нь сонсоод л нойр хүрмээр.

Дүү залуу найзыгаа шоолж, инээдэндээ дэмжлэг хүсэхдээ ахруугаа хараад түрхэн харц тулгарахдаа нүд нь бүхэлдээ гялалзах аж.   

Эцэг эх нь гэрлэсний гучин жилийн ойгоо гэртээ цомхон тэмдэглэх болж, найзууд, танилуудаа уриад Мину Жисон хоёр түүнд нь явж байгаа нь энэ. Үнэндээ иймэрхүү тэмдэглэлт өдрүүдэд эцэг эхийн дээ Мину ганцаараа, Жисонгүйгээр очдог ч энэ удаад л ээжээсээ дуудлага авахдаа түүнтэй хамт очиж болохгүй гэсэн сануулга аваагүй учраас л тэд ингээд анх удаа төрсөн гэрт нь цуг очиж байгаа юм.

-         Хэн юм?

Ээжтэйгээ ярьж дуустал зурагтынхаа урд сууж байсан найз залуу нь асуусанд Мину утсаа халаасандаа дүрээд

-         Ээж.

-         Юу гэж байна?

-         Гэрлэлтийнхээ 30 жилийн ой тэмдэглэнэ гэнэ.

-         Аан. Би танд нийтийн тээврийн тасалбар захиалж өгөх үү? Хэзээ юм?  

-         Дараа долоо хоногт, амралтын өдрөөр.

-         Ойлголоо.

-         Жисон?

-         Мм?

-        Хамт явах уу? Би чамтай хамт явмаар байна.

Аль болохоор энгийнээр хэлэх гэж хичээсэн ч, Минуг эргэж харахад Жисон хэдийн буйдан дээрээ эргээд түүнрүү ширтээд сууж, гартаа удирдлага атгасан чигтээ хөшжээ.

the COUPLE-verse.2(ДУУССАН) Opowieści tętniące życiem. Odkryj je teraz