Өдрийн цайны завсарлагаар Мину өндөр шилэн барилгын дээвэр дээр ганцаараа юм ууж суулаа. Дадлагад гараад хоёр долоо хоног хэдийн өнгөрсөн ч ажлынхаа нэг хүнтэй ч дотносож, ядаж мэндийн зөрүүтэй болж чадаагүй л байв. Түүнийг өглөө, өдөр, орой тууштайгаар мэнд мэдсэн ч зарим нэг нь толгой дохиж, бусад нь үг дуугүй зөрөх нь их. Өмнө Жисоноос болж ахмад ажилчидтай ширүүхэн харьцсан нь ч нөлөөлсөн биз.
Залуу нэг гартаа кофетой цаасан аяга барьж нөгөө гараараа утсаа гэдэснийхээ тэнд, өөрийгөө доороосоо бичиж, дүрсийн бичлэг хийж буй хүнд харуулна.
- За, ямар байна?
Утасны дэлгэц дээр сурагчийн дүрэмт хувцастай, шар толгойтой хөвгүүн хоёр тийш болж, элдэв пооз авч байлаа.
- Харин л дээ..
- Эгч ирэхдээ будаж өгсөн юм! Хүүхдүүд ёстой дуртай байсан, яг дуучин шиг харагдаж байна гээд. Зохиж байгаа биз дээ? Царайлаг байна уу?
- Сайн хэлж мэдэхгүй юм аа
- Намайг энэнээс илүү догь харагдах боломжгүй гэсэн юм чинь бүр! Хэл л дээ? Үүнээс илүү царайлаг болно гэж юу байсан юм?
Мину утасны цаанаас хэлийг нь сугалчих шахан шаардах Жисоныг ширтэж, хэрэв энэ жаал яг одоо дэргэд нь байсан бол шар толгойгоо нүүрэнд нь нааж ирээд л түүнээс ямар нэг үг унагах гэж зүтгэх байсныг нь төсөөллөө. Толгой нь үнэхээр шав шар өнгөтэй болчихжээ. Тэрхэн зуур ахмад залуу, найз хөвгүүнээ одоо болтол үсээ өнөөх бүдэг цэнхэр өнгийн савалгаатай үс ангижруулагчийг хэрэглэдэг болов уу хэмээн бодов.
Анх удаа гэрт нь очиж, угаалгын өрөөнд нь гараа угааж зогстол Жисон түүний хойноос орж ирээд, хэнэггүйхэн толгойгоо угааж эхэлсэн тэр өдөр санаанд нь оржээ.
- Ах аа?
Дээврийн хаалгаар ажлынх нь хэдэн эрчүүл шуугин орох чимээ гарахад Мину дэлгэцээс харцаа салгаж, тэдэнд бөхөлзөн мэндчилэхдээ чихэвчээ чихнээсээ сугалж хаялаа.
- Бид хэд хоол захиалах гээд, юу идэцгээх үү? Чамд санал байна уу?
Жисон ахынхаа даруухан царайг харж, тэнд түүнтэй хамт байгаа хэнээс ч илүү баяртай байгааг нь мэдэж чадаж байв. Хүмүүс ярилцсаар ямар нэг шийдэлд хүрсэн бололтой, Мину толгойгоо олон дахин дохисон хойноо сая нэг чихэвчээ эргүүлж зүүгээд
- Би ажлынхантайгаа хооллохоор болчихлоо хэмээн яарангуй хэлэх аж.
- Аан за, тэг дээ. Гэхдээ ах аа миний үс-
ŞİMDİ OKUDUĞUN
the COUPLE-verse.2(ДУУССАН)
Hayran Kurgu- Би чамд дургүй гэдэг нь би чамд хайргүй гэсэн үг биш. - Тэр чинь юу гэсэн үг юм бэ, ах аа.. - Тэгж л ойлго.