Н.С.Н.Ө.2.) ХАРТАЙ ЗАЛУУ

761 90 10
                                    

Танхимын гэрэл асахад түрүүхэн гэрэлтэж байсан неон өнгөнүүд бөхөж, түүнтэй цуг дууны сүүлчийн нотнууд эгшиглэхэд алга ташилт чих дэлслээ. Тайзны голд гитараа үүрч, микээ тавиурт нь буцааж бэхлэх Жисон үзэгчид дундаас түүнийг харцаараа хайн сая нэг олох үед Мину дунд эгнээний захын суудалд аль хэдийн өөрлүү нь ширтсээр сууж байв. Гараа дээр өргөн даллах тэр мөчид тэд нэгэнрүүгээ инээмсэглэнэ. 

Тоглолт өндөрлөсөн хэдий ч хамтлагийн гишүүн болгоныг тойрон шүтэн бишрэгчид нь цугласан байх бөгөөд гарын үсэг авч, магадгүй гараас нь атгаад тэр өдөртөө л өөрийнхийгөө угаахгүй явах  гэсэн дээ биз.(Энэ ёстой буруу шүү~
та гараа угаасан уу? Биед чинь хүрсэн бүхэнд бактери нуугдаж байгаа. Та өвдвөл яана аа? Гараа тогтмол..)
Жисон гар нь чилж байсан ч томоо инээмсэглэл тодруулсаар хүн бүрийн нүдрүү эгцлэн харж байгааг Мину бахархангуй ажиглана.  Найз залуугийнх нь урд ахлах сургуулийн сурагч л болов уу гэмээр хөвгүүн ирж зогсоход түүнийг Жисон хичнээн өхөөрдөн харж, ярьж байгааг ч мөн үзнэ.

- Жон Ин гэсэн үү? Шүдний аппарат чинь эгдүүтэй юм аа..

Хамтлагийн гишүүд зарим нь үзэгчдийн суудал дээр зарим нь одоо ч тайзан дээрээ байх бөгөөд бүгд нэгнээ ядарч байгааг мэдэх тул сул дуугаар ярилцангаа шүтэн бишрэгчидийн дэмжих дуу, алга ташилт замхарсан хойно зөвхөн тоглолтын дараа л мэдэрч болох тэдний эдлэхээр үлддэг аниргүйг чагнан амрана.  Мину тайзны ажилчдад уух зүйл тараан ийш тийш бөхөлзөн гүйхийг тайзны ирмэгт хөлөө сул унжуулан суугаад харах Жисон ядарсан царайндаа талархангуй харц тодруулжээ.  

- Ах аа,

Тэрбээр найз залуугаа дуудахад амарч байсан гишүүд ч мөн тэр зүгт харах бөгөөд Жисон мишээсээр гар даллсан ч залуу түүнрүү хальт харсан болчхоод цааш эргэн хийж байснаа үргэлжлүүлэв. Гишүүд түүнийг шоолон инээлдэхэд Жисон хүзүүгээ илсээр ард нь хэвтэх хамтлагийнхаа төгөлдөр хуурч Харү гаас, Минутай дотно байдгаар нь асуулаа

- Яачихсан юм бол оо?

- Харин л дээ.

- Би дахиад болохгүй зүйл хийчихсэн юм байх даа.

Жисон тайзнаас үсрэн буугаад найз хөвгүүнийхээ зүг гүйхээрээ очлоо. Дэргэд нь очоод тал талаас нь үсэрч, яагаад уурлачихсныг нь шалгаах ч Мину төв царайгаар хаалт хийн үг унгасангүй. Ганц бие гишүүдийн зарим тэднийг атаархангуу ширтэх бол өөр нэг нь толгой сэгсэрснээ

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now