Мину түрүүлж сэрчхээд комик ном уншин хэвтэж, Хан Жисоны хөл толгойг нь даван хүзүүг нь хатгаж орж ирэхэд гадаа бүрхэг тэнгэртэй өглөө айлчилж байлаа.
- Юу хийж байгаа юм бэ?
- Ном уншиж байна.
Түүнийг хүзүүгээ маажин хоёр гараа гуянийхаа завсар хийгээд, хамраа хачин хөдөлгөсөөр эргээд унтахаар зэхлээ гэж бодтол ярвайснаа нүдээ ч нээлгүй
- Ах аа, даараад байна гэх нь тэр.
Залуу номоо тавьж, хөлийнх нь хуруунуудыг атгаж үзчхээд таг хөлдүү байгааг нь мэдээд алгадан авахад нойрмог ухаандаа захирагдах залуу хөлөө татаж, хөмсөг зангидахаас өөрийг хийсэнгүй. Мину амандаа юу ч юм үглэсээр зочны өрөөний буйдангийн урд тавьсан матрасс дээрээс өндийн цонх хаахаар явлаа. Буцаж ирэхэд нь Жисон хөнжилдөө шигдчихсэн ам нь ангайн унтаж байх агаад түүнийг нь харсан Мину толгойгоо сэгсэрсээр хажуугаар нь орж хэвтлээ. Найз залуугийнх нь гар сурсан зангаараа гэдсийг нь ороон ирж, хамраа хацарт нь шигтгэхэд сормуус нь үл ялиг чичрэн арьсыг нь гижигдэхийг Мину мэдрэнэ.
- Та зүүдэндээ яриад байсан.
- Энэ удаад юу гэж байх юм.
- "Эгч минь ээ, нөхөр чинь яасан царай муутай юм бэ? Та яаж тоосон юм? Одоо салах гэж байгаа чинь сайн хэрэг" ингэж хэлсэн. Бас хэн нэгэнтэй хоол булаацалдаад хэрэлдээд л байсан.
Залуу өөрийгөө шоолон хөхөрөхөд Жисон ч мөн нүдээ нээлгүй инээх ажээ.
- Оймс өмсөж бай гэж хэд хэлүүлэх гэсэн юм бэ?
- Таныг ирэхийг хүлээж байгаад унтчихаж ээ.
Минуг жаахан цаашлан хэвтэхэд Жисон өндийн нэг нүдээ арай ядан нээгээд цонхны зүг харж
- Бороо ороод байгаа юм уу? гэж асууснаа эргээд дэрэндээ толгойгоо наалаа.
- Үгүй ээ, гэхдээ удахгүй орох гэж байгаа юм шиг байна.
- Хөргөгчин дээр юун баахан юм наачихсан юм?
- Аан. Төлбөрийн хуудаснууд л.
- Мм..
Жисон гараа дээш нь тэрийлгэн суниагаад цааш харж хэвтснээ хүндээр санаа алдахад Мину түүний мөрнөөс атган санаа зовсон байртай
- Яасан? гэж асуулаа.
- Яагаа ч үгүй ээ. Бүрхэг байгаа болохоор сэтгэл санаа дагчих шиг.. Хачин өдөр болох юм шиг байна. Сэтгэл тавгүйтчихлээ.
YOU ARE READING
the COUPLE-verse.2(ДУУССАН)
Fanfiction- Би чамд дургүй гэдэг нь би чамд хайргүй гэсэн үг биш. - Тэр чинь юу гэсэн үг юм бэ, ах аа.. - Тэгж л ойлго.