АНХ-1

867 108 4
                                    

Ширүүн хар үстэй, сурагч цамцныхаа энгэрийн нэг товчыг задгайлж хоёр гараа өмднийхөө халаасанд шаасан хөвгүүн сургуулийн хоёр давхарын хонгилоор хээв нэг алхсаар хамгийн зүүн талын булангийн ангид хүрч очоод онгорхой хаалгаар нь орох гэж яаралгүй гаднаас нь ажиглан зогслоо.

Ангид долоон сурагч байгаа нь бүгд түүнээс дүү бололтой байв. Хүүхдүүд цонхны тавцан дээр суусан нэг хөвгүүнийг тойрсон байх бөгөөд сэргэлэн нүд, амных нь тасралтгүй хөдөлгөөнөөс үүсэх цэвэрхэн Сөүл дуудлагаар нь Мину түүнийг шинээр шилжиж ирсэн урлагийн клуб байгуулах гэж байгаа сурагч гэж таажээ.

Хаалга тогших чимээнээр сурагчид яриагаа орхин эргэж хараад сургуулийн урлагийн үзлэгт жил бүр ангиа төлөөлөн ганцаараа орж тэргүүн байрыг эзэлдэг  И Минуг үүдэнд нь байхыг олж үзээд охид хөвгүүдгүй шивнэлдэж эхлэнэ. Харин цонхны тавцан дээр суух хөвгүүн тэдний үйлдэлд гайхсан ч нөхөрсөг инээмсэглэл зүүхээ марталгүй хаалга тогшсон нэгэнрүү ширтэн асууна.

- Сайн уу? Шалгаруултанд орох гэж ирсэн юм уу?

Мину удаанаар толгой дохино.

- Дуулах уу? Эсвэл реп? Хөгжим тоглож чадах уу?-

Хөвгүүн асуулт асууж эхлэх гэсэн ч дэргэд нь байсан охидын нэг гараас нь зууран толгой сэгсрээд

- Ах бүжиглэдэг гэх нь тэр.

Хүүхдүүдийн уур амьсгал, дээр нь орж ирчхээд нэг ч үг унагалгүй хөдөлгөөнгүй  зогсох хөвгүүн гээд энэ нөхцөлд Жисон жаахан балмагдаж бас бачимдаж байлаа. 

- Ойлголоо. Гэхдээ үзүүлэх юм байгаа биз дээ? Энэ хүүхдүүд мэдэж байж болох ч би мэдэхгүй шүү дээ. Бүгд л хийж чадахаа үзүүлж байж орж ирсэн болохоор шудрага баймаар байна.

Сурагчид түүний илэн далангүй байдалд эвгүйцэж бараг л эсэргүүцэх мэт харагдах бол үл таних хөвгүүн яасан ч яахав гэсэн шиг хэнэггүй хацраар эргэн тойрноо шинжин зогссоор л.

- За эхлэх үү?

Мину дахиад л үг хэлэлгүй толгой дохиж, Жисон түүнийг хэдийнээ хамраа сөхсөн амьтан гэж дүгнэх шахаад байтал хөгжим тоглож эхлэжээ.

Хөвгүүн алхсаар ангийн голд очин зогсоод ямар нэг зүйл хүлээх мэт нүдээ анин гүнзгий амьсгал авч, тэгээд хүүхдүүдийн тавьсан дуунд тааруулан хөдөлж эхлэхэд Жисон түүнээс нүд салгалгүй харж байлаа.

Ангид эгшиглэх дуу бол гунигтай үг, цоглог аяны хослол болсон Со Бангча гийн Өнгөрсөн шөнийн тухайд нэртэй дуу байх бөгөөд Мину ихэвчлэн төв царай гаргах ч үе үе уруулынхаа нэг үзүүрийг даажигнах аятай үл мэдэг өргөхөд охид нэгнээ нударч үзэгдэнэ.  Тэрээр нэг гараа мик атгах мэт урдаа барьж нөгөө гараа доороос дээш тааз өөд өргөхдөө харц нь Жисоныхтой хором хиртэй тулгарч, тэгтэл шилжиж ирээд удаагүй хэрнээ л сургуульд нүүр хагарсан нэгэн гэж танигдсан тэр хөвгүүн түрүүлэн харц бууруулчихжээ.

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now