АНХ -4(2)

460 73 9
                                    

Хичээл тарж, дугуйлангийнхны хийцгүүрэлт ч мөн өндөрлөсөн хэрнэ Жисон сургууль дээрээ, бэлтгэлийн өрөөндөө байсаар байлаа. Өнөөдөр ангийг цэвэрлэх ээлж нь оноогсдон тэрээр шүүрээ хэтэрхий сул барин хий хоосон хөдөлгөж зогсоход өдөр болсон явдал толгойд нь давтагдан бодогдоно.

Яарсан, үл тоосон, анхаарал хандуулахыг хүсээгүй Минугийн дүр зураг түүнийг цухалдуулах аж. Угийн цөөхөн үгтэй, ойлгомжгүй ааштай хүн гэдгийг нь мэдэх ч тэгж хандсанд нь гомдоод, уур нь хүрээд болохгүй байв.

- Ганц асуулт асуухад юунд нь дараа болдог юм? Их зантай амьтан чинь.

-      Би юу?

Чангаар хэлсэн үгсэд нь хэн нэгэн ийн хариу дуугарч, Жисон цочихдоо сул барьсан шүүрээ газар алдаж, шаланд цохигдох чимээ нь бэлтгэлийн өрөөгөөр нэг тархахад чөтгөрийг дуурсахад гэхчээр Мину, өнөөх их зантай амьтан нь муухай дуунд ярвайсаар ангид орж ирлээ.

Дүү хөвгүүн тэрүүхэндээ сандарсан ч, мөчөөгөө өгөлгүй газраас шүүрээ авч идвэхтэйн аргагүй цэвэрлэгээ хийж эхлээд

-      Яах гэж ирсэн юм? хэмээн асуув.

Доош харчхаад, их л унтууцангуй сонсогдох Жисонд Мину мөрөө хавчсаар хариулах нь

-      Зүгээр л.  Онцын шалтгаангүй. Хүүхдүүдтэй ойрд уулзалдаагүй болохоор.

-      Аан. Дараа болохгуюу даа. Тэд алга.

Өнөөх л хачин өнгөөрөө хэлэхэд нь Мину ангийг тойрон алхаж

-      Чи яачхаав?

-      Би юу? яагаа ч үгүй. Би яасан гэж? Эрүүл саруул, тайван сайхан байна. 

Жисон хөдлөхөө болиод, шүүрээ түшин хариулахад Мину тайвнаар толгой дохилоо. Энэ нь ямар учиртайг ойлгоогүй болохоор бас ахмад хөвгүүн үг дуугараагүй учраас Жисон илүү их бачимдав.

-      Юу гээч. Би энд ариун цэвэр сахих их чухал ажил хийж байгаа болохоор өөрөө хэрэг зориггүй бол эндээс яваад өгч болохгүй юу?

-      Эрүүл саруул, тайван сайхан байгаа чинь энэ үү?

Дүү хөвгүүн чанга дуугаар, биеэ барьж ядах аятай ярьсанд Мину харин дөлгөөхнөөр дахиад л асуужээ.

-      Үнэхээр зүгээр үү? Нүүр чинь улайгаад байна. 

-      Та ер нь ямар хачин хүн бэ?

Жисон энэ удаад тэсэлгүй шүүрээ газар шидэж орхиод хоолойгоо өндөрсгөв.

-      Юу?

-      Хүн гутлыг нь аваачиж өгч байхад  баярлалаа ч байхгүй. Тэгээд одоо бас орж ирчхээд олон юм асуугаад салж өгөхгүй юм

- Нээрэн чи асуух юм байна гэсэн биз дээ.

-      Гэнэт санаж гэнэ. Тийм ээ, надад асуух юм байсан. Гараас чинь атгаж эвгүй байдалд оруулсан бол уучлаарай. Үнэхээр, зүгээр тус болох гэсэн дээ л тэгсэн юм шүү. Яахаараа хүүхдүүд тэгж яриад байхад юу ч дуугарахгүй. Нэг бол тэгсэн гээд нэг бол үгүй гээд хариулаад өгчихгүй хүнээр дахиж асуулгаад хэцүү байлгаад байдаг юм бэ! Дургүй бол дургүй, дуртай бол дуртай, эвгүй санагдсан бол тэрийгээ л хэлчхээч, таалагдсан юм уу? Таалагдаагүй юм уу? Хэцүү юм юу байдаг-

-      Таалагдсаан!

Жисон яриандаа хэтэрхий халж, сүүлдээ юуны тухай маргаж байгаагаа ч мартчихсан зөвхөн ялах л гэсэн хүсэлдээ бүрэн автаж орхиод

-      Юундаа чанга дуугараад байгаа юм, юу таалагдсан гэж, юу юу юу гээд

давшлах нь хэлсэн үгийг нь сонсоогүй, сонссон ч ойлгоогүй байгааг Мину ухаарч, гэнэт инээд нь хүрэхдээ түүнийг шоолон хөхөрлөө.

-      Битгий инээгээд бай. Инээдтэй юм ерөөсөө ч алга.

Дүү хөвгүүн чанга дуугаар ярьсан хэвээр байх агаад Мину толгой сэгсэрч, тайван алхсаар урд нь ирэв. Яг өмнө нь тулж зогссоноо өмднийх нь халаасруу гараа шургуулахад л Жисон цочиж, ухаан ороод хойш сандран ухарлаа.

-      Я.Яагаад байгаа юм бэ?

Ах хөвгүүн хариу хэлэлгүй, дахиад л түүнд ойртож зогсоод энэ удаад нөгөө халаасруу нь гараа хийх гэв. Жисон халаасыг нь ухахдаа хөлийг нь тэмтэрч, шүргээд болохгүй байсан Минугийн гарыг барьж авахдаа бараг л айсан хоолойгоор

-      Болиоч хэмээн цааргална.

Тэгтэл Мину

-      Чи тамхи татдаг биз дээ? Асаагуураа өгч бай.

-      Асаагуур? Тэрийгээр яах гэж?

Ангид хоёр хөвгүүн байх бөгөөд нэг нь газар сууж нөгөө нь гартаа шүүр атгажээ. Нэг нэгнээсээ их л зайтай байцгаах нь хүн орж ирээд харвал тэдний дунд ямар нэг зүйл болжээ гэж сэжиг авмаар.

Мину бэлтгэлийн гутлынхаа задарсан үдээсний амсрыг асаагуураар түлэн хооронд нь наалдуулах зуур Жисон хог шүүрдэж байлаа.

Дөнгөж одоо л ахынх нь чангаар хэлсэн "Таалагдсан" толгойд нь ойж, тэрээр үе үе өрөөний нөгөө буланд байх Минуруу нууцаар ширтэнэ. 

"Таалагдсан гэнэ шүү.."

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now