Нар ээсэн лхагва гарагийн үд дунд Жисон Мину хоёр гэртээ болзоонд гарахаар бэлдэж байлаа. Долоо хоногийн өмнө Жисоны хамтлаг алдартай агентлагаас санал авч, шинэ гэрээнд гарын үсэг зурцгаасан агаад удахгүй бүрэн санхүүжилттэй цомгийн ажил эхлэх учраас цаг завгүй өдрүүдээс урьтаж хос хоёр өөрсдөдөө яг нэг өдрийг зарцуулахаар төлөвлөсөн аж. Өдрийн ихэнх хагасыг дуртай олон ангит киногоо үзэж өнгөрөөсөн тэд үлдсэн цагийг гадуур өнгөрөөхөөр зэхжээ.Жисон шүүгээнийхээ урд цээж нүцгэн мунгинаж зогстол угаалгын өрөөнөөс гарч ирсэн Мину нүүрээ арчсан алчуураа найз залуугийнхаа мөрөн дээр тохож орхиод өнөөх нь цочиж, чичрээд алчуурыг биеэсээ сэгсрэн унгахад хорлонтойгоор инээсээр орон дээрээ очиж суулаа.
- Та юу өмсөх гэж байна?
- Юу ч өмссөн яах вэ дээ.
Мину тааз өөд ширтэн хөдөлгөөнгүй хэвтэхэд дүү залуу тагнайгаа тогшсоор эргэж, орон дээр өөрийнхөө бас ахынхаа өмсөх хувцсыг гаргаж тавина. Түүнийг сул цагаан цамц өмсөхийг нь хажуу тийш, гараа түшин хэвтээд харж байсан Мину
- Өмдтэй гарах гэж байгаа юм уу? Гадаа өнөөдөр их л нартай байна даа гэв.
Цамцныхаа захаар толгойгоо гаргаж, сая нэг бүрэн хувцасласан Жисон ахынхаа үгийг авч хэлэлцэх шинжгүй байх бөгөөд "үнэхээр үү" гэсэн шиг хөмсгөө өргөн ахруугаа ширтэж зогсоно.
- Яав?
- Хувцсаа соль л доо.
- Солино шдээ. Чи харин, богино өмд өмсчхөж болохгүй юм уу?
Нэг гараа гэдсэн дээрээ тавьж, нөгөөгөөрөө толгойгоо түшиж хэвтэх ахынх нь харц Жисоныг ятган үнэмшүүлэх л зорилготой.
- Тэг л дээ. Богино өмд өмсчих. Тэгэх үү?
- Үгүй ээ. Хачин өвдөгтэй, охин шиг зогсдог энэ тэр гээд шоглоод байдаг биз дээ.
- Үнэн юм чинь. Тэр яах вэ, өмсчих л дөө.
- Үгүй. Гаж донтон чинь.
- Би гэрэлтдэг нуруутай цамцаа өмсье.
- Тохирлоо.
Хэн хэн нь хувцсаа сольж өмсөцгөөсөн тэд үүднийхээ өрөөнд очсон хойноо явахаасаа өмнө гаргаж хаях хог, түлхүүрээ халаасалсан эсэх зэрэгт санаа чилээцгээнэ. Жисон түлхүүрээ аваад түрүүлж гарахад Мину хогоо авч, хамгийн сүүлд толинд харахдаа өөрийгөө зоригжуулах гэсэн мэт цоргин ширтэв.
YOU ARE READING
the COUPLE-verse.2(ДУУССАН)
Fanfiction- Би чамд дургүй гэдэг нь би чамд хайргүй гэсэн үг биш. - Тэр чинь юу гэсэн үг юм бэ, ах аа.. - Тэгж л ойлго.