❤/35р хэсэг/ Би амлалтантаа заавал хүрдэг

900 118 27
                                    

Хүн бүрт мартaхыг хүсдэг бараан дурсамж гэж байдагтай адил надад ч бас хар бараан дурсамж бий . Гэхдээ бусад хүмүүсээс ялгаатай нь би хэзээ ч тэр дурсамжийг мартхыг хүсэж байгаагүй ... бас би эргээд тэр үедээ очсон ч яг адилхан зүйл хийх байсан !

Маш их өвдөлт , өөрийгөө буруутгах дотоод дуу хоолой , уур хилэн , дотроос минь идэх тэр дурсамжууд гээд яг л урьдынх шиг санагдаж байна ...

Дахиад нэг удаа түгжигдсэн ч хамаагүй ! Би заавал тэд нарыг дуусгана! Учир нь тэд дахиад л тэрнийг аваад явчихлаа!!! Миний нүдэн дээр ! ДАХИАД Л !! ДАХИАД л !!!

Jonathan_ний өрөөнд Согжинд тэврүүлээд суух Сүжи гэнэт уурлан Согжиныг заамдан дээш босоод чанга дуугаар: Одоо боль!! Тэр аль хэдийн явчихсан !!! Биднийг юу ч хийгээгүй байхад тэр дахиад л явчихлаа !!!

Согжин гайхсан өнгөөр: Дахиад гэнээ??

Сүжи: Тиймээ !! Дахиад л тэр явчихлаа ... / Согжиныг заамдсан чигээр доош харан сул өнгөөр/ Арай гэж уулзаж байхад ... дахиад л аваад явчихлаа ... Би хамгаалж чадсангүй ... Дахиад л ...

Согжин тэрний гарыг тавиулаад хоёр мөрнөөс барин: Сүжи чи нэг л юм андуураад байх шиг байна. Чи арай Ellis_ийг ... /тэрээр гэнэт чимээгүй болон/ Намайг сонс Сүжи чиний буруу биш !! Тэр чиний буруугаас болж үхээгүй!! Чи мэдэж байгаа шдээ ... чиний буруу биш !

Сүжи Тэрний яриаг сонсон хоёр гарыг нь мөрнөөсөө авч шидээд ууртайгаар: Чи өмнө ч бас ингэж хэлж байсан гэхдээ энэ худлаа !! Би уучлахгүй !! Бас надад дахиад яах нь хамаагүй ...

Тэр ингэж хэлэн өрөөний хаалга хүчтэй нээн Согжиныг орхин гарав . Тэрний өөдөөс алхаж байсан Сэүн тэрний ирхийг харан зогстол Сүжи тэрний хажуугаар огт тоолгүй зөрөн өнгөрсөн юм...

Сэүн бага зэрэг гайхсан харагдах бөгөөд тэрнийг зогсоох гэтэл Сүжи: Согжин чамайг хамгаална! гэж хэлээд чигээрээ яваад өгөв.

Сэүн тэрний араас явсан боловч Сүжи тэрнийг сонсолгүй машиндаа суун яваад өгөв .

Сүжи Сэүний гэрлүү явалгүй оронд өөрийнхөө гэр лүү явсан бөгөөд тэрээр гэртээ орон энэ тэндхийн юмысыг ухаж байгаад хэдэн түлхүүр олох бөгөөд тэднийгээ аван буцан машиндаа суун бас л өөр зүг рүү явж харагдав.

/Дууссан/ Бие хамгаалагч хадагтай Where stories live. Discover now