❤/33р хэсэг / Анзаарчихсан шүү!

805 95 38
                                    

Зохиолчийн талаас

Орой согтуу ирсэн Сэүн архи үнэртүүлсээр унтаж харагдана. Халуураад ч тэр үү тэрний хүйтэн хөлс нь цувсан байх бөгөөд муухай зүүд зүүдэлж байгаа бололтой хөмсгөө байдгаараа зангидан нэг л таагүй харагдаж байв. Тэрээр толгойгоо зөөлөн хоёр тийшээ хөдөлгөөн амандаа ямар нэг зүйл хэлж байв .

Нэгэн хүү өөрөөс нь ялимгүй намхан охины дэргэд их айсан байртай суух нь бүдэгхэн харагдаж байв . Охин ч бас айсан харагдах бөгөөд гартаа байх бамбаруушаа чанга тэвэрсэн байв.  Гэнэт гэнэт тэдний дээр хүнд юм унах чимээ гарах үед хүүхдүүд зочин өрөөний мухарт улам шигдэж харагдав.

Юмс улам л бүдэг болон хүүхдүүдийн яриа ч бүдэг бадаг сонсогдож байна. " Би айгаад байна " гэх хүүхдийн дуу хэд хэд сонсогдох шиг болох бөгөөд " Би чиний дэргэд байгаа болхоор айх хэрэггүй " гэж нөгөө хүүхдэд нь хэлж байв . "Гэхдээ чи чинь ... " гэх үгний дараагаар хэсэг бүх зүйл дахин бүүдгэр болох бөгөөд юу ч сонсогдохоо болив хүүхдүүдийг сайн харвал хэн нэгнийг хүлээж байгаа бололтой хаалганы зүг рүү тасралтгүй ширтэж байв...

Удалгүй дээрээс нь хурц гэрэл гарах үед хүү чанга дуугаар " Битгий намайг орхиоч " хэмээн орилов !

Яг энэ үед Сэүн таагүй зүүднээсээ сэргэн нүүрэн дээр тусах нарны гэрлийг гараараа хаасаар урдаа суух хүнийг харах гэвэл нүд нь бага зэрэг бүрэлзээд байв .

Сэүн нүдээ нухсаар: Мина?? ... гэсээр хартал Бэкхён тэрний өмнө инээмсэглээд сууж байв. Сэүний царайны хувирал шууд л өөрчлөгдөн Юу хийж байгаа юм ??

Бэкхён: Наад царай чинь одоо юу вэ ?? Найз чинь чамайг асрах гээд ирцэн байхад баярлахгүй байна уу ??

Сэүн муухай царайлсаар: Хэрвээ чи миний хүлээсэн хүн байсан бол би баярласандаа чамайг үнсэх байсан юм!

Бэкхён шууд л цаашаа харан амандаа : Хүн өөрт санаа зовоод ирж байхад ! Баярлалаа ч байхгүй муухай амьтан! Ингэхийг мэдсэн бол анхнаасаа найзлахгүй байсан...

Тэрний үгийг тасарсаар Сэүн: Би та нарыг наад амандаа үгэлдэг зангаа зас гэж хэлсэн байх аа ! Наадах чинь хамгийн муухай үйлдэл ... Заза тэр ч яах уу ! Мина хайчсан юм ??

/Дууссан/ Бие хамгаалагч хадагтай Where stories live. Discover now