Ажиглалтын машин дотор
Жимин төв царайтай камер луу ширтингээ: Ахлагч дээр очсон дээр юм биш үү ??
Намжүүн: Харин тийм ээ ... Гэхдээ залхуу хүрээд байх юм ...
Тэхён тэр хоёрын хажуугаар орж ирэн: Энэ удаа би лавдаг явахгүй шүү !! Та хоёр намайг Сингапурт яаж зовсоныг мэднэ биздээ?
Жимин: Гэхдээ ахлагч Сэүн дээр бараг авирлаа шдээ!
Тэхён дэлгэц рүү харан: Харин ч энэ нөхөр жаргалтай байх шиг харагдаад байх юм!
Тэр гурав зэрэг дэлгэцний цаадах Сэүн лүү харан: Зэвүүн н*вш!
Намжүүн нөгөө хоёрт хандан: Манай ахлагч ернө яахлаараа энэ муугын хажууд ингэж доошоо орох ёстой юм ?? Та хоёр хоёулаа яваад ахлагчийг аваад ир !!
Жимин дээш босон: Тийм шүү !! Явцгаая!
Нөгөө талд Сэүн Сүжигийн байгаа газар Зохиолчийн талаас
Нар жаргах дөхөөд сэрүү орсон болхоор ч тэр үү өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн хүмүүс харагдах бөгөөд зарим хүмүүс нь тэжээвэр амьтнаа салхилуулж , эсвэл хүүхдүүдтэйгээ тоглож , харин залуу хосууд хөтлөлцөн алхаж байв. Тэр олон хосын дунд бусдаасаа ялгарах хос харагдах эмэгтэй нь эрэгтэйгийнхээ хоёр талд ээлжилж гаран явж харагдав.
Сүжи Сэүний гарнаас тас зууран: Эндээс зүгээр л явж болохгүй юм уу ?? Өөр газар очъё тэх үү??
Сүжигийн энэ байдалд нилээн жаргалтай байх Сэүн зэвүүн инээмсэглэл тодруудсаар: Яагаад тэр үү ?? Энд сайхан л байна шүү дээ ! Энэ газрын ачаар би одоо л найз охинтой юм шиг санагдаж байна .
Сүжи ууртайгаар: Хүний зовлонгоор жаргал хийх сайхан байна уу !?? / Сэүний гарыг тавин/ Тэгвэл би ганцаараа явлаа ! Чи өөрөө энүүгээр алх.
Сүжиг Сэүнээс салан эргэж хараад алхах үед яг урдаас хүзүүвчгүй том хар нохой ирж байхыг хараад тэрээр эргэн Сэүн дээр очин цамцнаас нь зуураад: Болио !! Зүгээр л надтай цуг машин луугаа явчих л даа !!
Сэүн инээдээ тэвчсээр: Уг нь өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнгээр алхахад их сайхан өдөр байх юм . Гэхдээ найз бүсгүй минь гуйгаад байгаа юм чинь явахаас өөр арга байхгүй бололтой ...
Энэ үед Сүжигийн нүд сэргэн шууд л Сэүнийг сугадан: Нээрээ юу ?? Тэгвэл хурдан машин луугаа явцгаая !
ŞİMDİ OKUDUĞUN
/Дууссан/ Бие хамгаалагч хадагтай
AksiyonЭмэгтэй хүн эрэгтэй хүнийг хамгаална гэж та сонсож байсан уу ?? Яг л гүнж ханхүүгээ аврах юм шиг ... Хэрвээ та энэ талаар сонсож байгаагүй бол заавал унших хэрэгтэй шүү !! . . . . . . Sun-moon-sky хаяг дээрээ оруулж байсан өгүүлгээ шинэ хаяг дээрээ...