Зохиолчийн талаас
Сэүн бага зэрэг гайхсан бололтой Сүжи рүү том хараад : Яасан ?
Сүжи гараа татаад тоосон шинжгүй: Үсэн дээр чинь бүүдгэр үлдчихсэн байсан юм ! Өөрт чинь хэлэлгүй арчиж үзсэн юм аа ... Заза кино руугаа явцгаая ( түрүүлж алхах)
Сэүн хоолойгоо засаад: Аан ... ( Сүжиг гүйцэж очин) Түрүүлж биш хамт алх гэж хэлсэн шд ! Бид чинь хосууд
Сүжи: Заавал уу ... Ингэхэд кино эхлэх болоогүй юу ?
Сэүн ( цаг руугаа харан): Арай болоогүй байна ! Тийшээ суугаад хүлээж байя ( сандал руу заах)
Сүжи( сандал дээр суун тасалбараа хараад): Заавал ийм кино үзэх ёстой юм уу??
Сэүн: Болзооны хичээлд чинь нэмэр болно !! Наад киногоо үзээд хосууд яадгийг сайн хараад ав!
Сүжи: Өнөөдөр өдөржингөө болзооны хичээл гэж намайг хаа сайгүй дагуулж яваа биздээ ...
Сэүн: Чи өнөөдөр огт найз бүсгүй шиг байгаагүй гэдгээ мэдэж байна уу ?
Сүжи гэмгүй царайлан: Би яасан гэж ? Хэлсэн бүхнийг чинь хийсэн шдээ !!
Сэүн бага зэрэг санаа алдан: Өдөржингөө ерөнхийлөгч гэж дуудаж , хөтлөлций гэхээр үгүй гээд байнга ард алхаад нэг бол урд гарж алхаад , хамт явж байгаад гэнэт нэг буланд ч юм уу очоод утсаар яриад зогсчихоно , тэгээд цаг тутамд хамгаалалтынхантай яриад л ! Найз бүсгүй тийм байдаг гэж бодоод юу ??
Сүжи: Гэхдээ миний ажил шдээ ... Би бие хамгаалагч чинь болхоор энэ бүхнийг хийхэд бага зэрэг хэцүү байна! ( Сүжи сурсан зангаараа эргэн тойрноо ажиглан суух бөгөөд , өмдтэй юм шиг хөлөө дэлгээд суучихсан байв )
Сэүн Сүжигийн хөлийг хараад нүд нь томрон хөлийг нь нийлүүлээд: Ядаж хөлөө нийлүүлж сууж сураач !! Бусад хүмүүс хараад байгааг мэдэж байна уу ??
Сүжи( хөлөн дээрээ гараа тавиад): Өмдтэй явсаар байгаад сурчихсан байна аа ...
Сэүн цаашаа харан санаа алдаад: Ийм ч эмэгтэй байх гэж ...
Сүжи хөмсгөө зангидан амандаа: Гаххх... Чи л харахгүй л байхад боллоо шд !!
Сэүн: Хэн харсын !!! Харин ч хар гэсэн шиг хөлөө дэлгээд байгаа нь чи биздээ !
Сүжи : Өөр Заза харсан гэдгээ ч нуухгүй байх шив !! Өөрөө л далимдуулж хараад байгаа юм биш үү ??! ( Тэрэн лүү муухай харан) Өчигдрөөс хойш харсаныг чинь мэдээгүй гэж бодоод юу !!
YOU ARE READING
/Дууссан/ Бие хамгаалагч хадагтай
ActionЭмэгтэй хүн эрэгтэй хүнийг хамгаална гэж та сонсож байсан уу ?? Яг л гүнж ханхүүгээ аврах юм шиг ... Хэрвээ та энэ талаар сонсож байгаагүй бол заавал унших хэрэгтэй шүү !! . . . . . . Sun-moon-sky хаяг дээрээ оруулж байсан өгүүлгээ шинэ хаяг дээрээ...