❤/ 29р хэсэг/ 💲☠Аюултай тоглоом☠ 💲

1K 105 17
                                    

Эргээд Сүжигийн талаас

Яагаад?? Яагаад би уйлсан юм бэ ?? Уйлах уйлахдаа очиж очиж яагаад заавал Сэүний дэргэд гэж?? Тэгээд бүүр тэрэнд наалдаад шүү !! Яагаад ?? Одоо тэгээд яагаад уйлсан юм гэж асуувал юу гэж хариулах уу ?? ... Гэхдээ би холбоогоо авчихсан байсан болхоор тэрнээс өөр намайг уйлсан гэдгийг мэдэх хүн байхгүй ...

Хэрвээ намайг уйлсан гэдгийг бусад маань мэдвэл ... Тэгэж болохгүй ээ ! Бүгд л хүнд хэрэг мөрдөж байж нэгэндээ садаа болж болохгүй !! Тэгэхээр ямартай ч эхлээд усанд оронгоо Сэүнийг яаж аргалах талаараа боды!

Усанд ороод хэдэн цаг өнгөрч байна . Энэ хугацаанд би өрөөнөөсөө гарахгүй байхыг хичээсэн . Гэхдээ одоо бол өлсөөд байна !! Маш их өлсөж байна !! Аль хэдийн оройн хоолны цаг болчихсон байдаг ...

Яах аа бодон дээшээ харан орон дээрээ хэвтэж байтал өрөөний хаалгыг Сэүн бололтой зөөлөн хэд хэд тогшоод: Оройн хоол болчихлоо гарч ирээд идээрэй ! гэж хэлээд цааш явах шиг болов !

Би хаалган дээрээ очин хэсэг эргэлзэж байгаад (Нэгэнт болоод өнгөрсөн юм чинь тэрнээс болж өлсөж үхэх бишдээ !! ) гэж өөртөө хэлсээр өрөөнөөсөө гаран гал тогоонд орвол Сэүн ширээ засан сууж байв ! Би удаан алхсаар ширээний ард очин суув!

Сэүн над руу харан инээмсэглээд: Сайхан хооллоорой !

Би тэрэн лүү харан муухан инээгээд: Заа ... Чи ч бас .

Бид хоёр хэсэг чимээгүй сууж хоолоо идэж байтад Сэүн: Чи кимчи иддэггүй юм уу ??

Би бага зэрэг гайхан: Т-тийм ээ . Би халуун ногоо сайн идэж чаддаггүй юм...

Сэүн толгойгоо дохин: Тийм байх нь ээ ! /тэрээр хачирнууд руу харж байгаад миний урд байсан зарим нэг хачирнуудын байрыг солин/ Эд нар халуун ногоо багатай болхоор эд нараас ид !

(Тэр яагаад намайг юунаас болоод уйлсаныг асуухгүй байгаа юм бол ?? Эсвэл сонирхохгүй юм болов уу?? )Би тэрэн лүү хэсэг харж байгаад: Яагаад асуухгүй байгаа юм??

Сэүн над руу харан: Юуг тэр үү ?

Би: Орж ирсэнээ гэнэт уйлсаныг маань ? Эсвэл сонирхохгүй байнаа юм уу??

Сэүн савхаа тавин: Сонирхож байна ! /миний нүд рүү харан/ Маш их сонирхож байгаа ч эхлээд чи юм идэх хэрэгтэй ! Чи ирсэнээсээ хойш өрнөөсөө гараагүй шдээ !! ... Харин хоолоо идэж дуусасныхаа дараа надад хэлхийг хүсвэл хэлж болно оо.

/Дууссан/ Бие хамгаалагч хадагтай Where stories live. Discover now