❤ /32р хэсэг / " Сүжи "

856 84 25
                                    

Өглөөний гэрэл нүүрэн дээр тусах үед дуртай дургүй нүдээ нээн босов .Өчигдөр болсон зүйлсийг талаар бодсоор байгаад сайн унтаж чадаагүй дээрээс нь бороонд удаан норчихсон учир бие ч тавгүй байна. Яг одоо бол Сэүнийг боогоод алчихмаар санагдаад байна. Асуудал дээр асуудал нэмсэн тэнэг дээрээс нь энэ бүхэнд нь хариу үзүүлэх гээд байгаа зүрх минь хүртэл ядаргаатай байна...

Нүүр гараа угаачихаад том өрөө рүү орвол гал тогооны хэсэгээс сайхан үнэр үнэртэж байв. Үнэрийг даган гал тогоо орвол Сэүн хормогчтой хоол хийгээд зогсож байв. Тэрээр намайг харан инээмсэглээд: Өглөөний мэнд !

Би ч тэрнийг тоолгүй ширээний ард суун савх аваад хоолноос нь идэж эхлэв . Сэүн худлаа гомдсон дүр үзүүлэн миний урд суугаад: Хүн мэндэлж байхад яагаад мэдэгдэхгүй байгаа юм ??

Би дахин тэрний яриаг сонсоогүй юм шиг дүр эсэгсээр халааснаасаа өмнө Сэүнтэй байгуулсан гэрээгээ гаргаж ирэн урд нь тавив. Сэүн гэрээг аван дэлгэж үзэн чанга дуугаар: " У Сэүн нь гэрээн дээр гарсан зүйлсийг удаа дарааллан зөрчсөн тул нөгөө тал болох Кан Минагийн хүсэлтээр дахин нэг л удаа У Сэүн нь гэрээн дээр заасан зүйлийг зөрчвөл Мина хүссэнээрээ шийтгэх болно мөн гэрээ дууссаны дараа дахиж хэзээ ч холбоо барихгүй байх болно" энэ миний шийтгэл хэрэг үү ?? Өөр юм бичихгүй юм уу ?

Би хоолоо идэнгээ: Мөнгө гэвэл чи угаасаа хүссэнээр маань өгч чадна , өөр ямар нэгэн хоргилсон зүйлс бичвэл чи угаасаа тоохгүй зөрчихөнө тодорхой тийм учираас наад хоёр чинь байхад л болно.

Би тэрэн лүү хараад: Дахиж тэнэг зүйл хийхгүй байсан чинь дээр шүү ! Ядаж л наад бие махбодид чинь өлзийтэй !

Сэүн гэнэт нухацтайгаар: Тэнэг зүйл биш жинхэнэ юмсан . Цаашдаа ч бас чамайг догдлуулхаар зүйлсийг чин сэтгэлээсээ хийнэ !

Би тэрэн лүү ямар ч царайны хувиралгүй харан: Чиний сэтгэлийг тэнэг гэж хэлж байгаадаа уучлал хүсье . Гэхдээ миний өчигдөр хэлсэн зүйлс бүгд үнэн . Тийм болхоор хоосон найдвар тээх хэрэггүй ...

Сэүн нухацтайгаар над руу ширтэнгээ: Тэгвэл яагаад өчигдөр намайг цохиогүй юм ? Яагаад эсэргүүцээгүй юм...

Би тэрэн лүү ямар ч царайны хувиралгүй харж байгаад: Мэдэхгүй ээ ...

Миний хэлсэн үгийг сонсоод Сэүн доошоо харан бага зэрэг инээмсэглэх шиг болон над руу хараад: Тэгвэл би жоохон ч гэсэн найдаж ...

/Дууссан/ Бие хамгаалагч хадагтай Where stories live. Discover now