❤/ 27р хэсэг / ❤❤ Сингапурт❤❤

883 73 8
                                    

Зохиолчийн талаас

Муухай царайлсаар унтаж байсан Сүжи сэрж харагдана! Тэрээр эргэн босч ирэн хэсэг эргэн тойрноо харж байгаад эвшээлгэн орноосоо буун том өрөө рүү орвол Сэүн буйдан дээр энгэрээ тэврэн их л ууртай сууж байв !

Харин сая сэрсэн Сүжи тэрнийг ч анзаарах сөхөөгүй байх бөгөөд хөргөгч рүү очин хүйтэн ус задалж уунгаа Сэүн лүү харвал тэр өөр лүү нь их л муухай харж байв ! Сүжи: Яагаад над руу муухай хараад байгаа юм ??

Сэүн өөр тийшээ харан: Хэн муухай харсан гэж?

Сүжи хөмсгөө атируулан: Дөнгөж сая над руу хараад хөмсгөө зангидаад духаараа муухай хараад сууж байсан биздээ ??!

Сэүн тэрэн лүү харан царайны хувиралгүйгээр: Би тэгээгүй !

Сүжи тэрний өмнө очин суун бага зэрэг санаа алдаад: Би согтоод тэгэж аймар агсам тавиад байдаг хүн биш лдээ!! Гэхдээ би согтуу байхдаа чамайг өшгилсөн юм уу ?? Эсвэл цохисон юм уу ?? ... ( итгэж ядсан байдалаар) Эсвэл буудна, ална гэж сүрдүүлсэн юм уу ??

Сэүн тэрэн лүү гайхсан байдалтай харан: Чи дотроо намайг өшиглөж , цохиж, буудхыг хүсдэг хэрэг үү??... Жинхэнээсээ юу ??

Сүжи өөр тийшээ харан: Үгүй бол ашгүй дээ ... Тэгвэл яагаад над руу муухай хараад байгаа юм??

Сэүн: Би муухай хараагүй гэж хэлсэн байх аа! Би угаасаа ийм харцтай!

Сүжи усаа уунгаа: Тэрийг чинь ч мэднэ лдээ ... ( гэнэт юм санасан бололтой халаасаа тэмтрэн) Миний утас?? Утас маань хаана байна ??

Сэүн дахиад л баргар царайлан: Орны чинь хажууд байгаа ...

Сүжи буйдангаас босон ор луугаа алхангаа: Энэ одоо яагаад гэнэт сарын тэмдэг нь ирцэн юм шиг ааш гаргаад байгаа юм бол ??

Сүжи утсаа аван түгжээг тайлан дуудлага руу гаа орвол Согжин болон И дарга хэд хэд залгасан байх бөгөөд гол нь хамгийн сүүлд Согжины залгасныг нь авчихсан байв !!! Сүжигийн нүд нь томрон холбоогоо асаагаад: Намжүүн аа намайг унтаж байхад юу болсон юм бэ ??

Намжүүн сандарсан өнгөөр: Таньд хэлэх ч хэцүү ... хэлэхгүй байх ч хэцүү ... Нэг тийм сонин юм болсоон ...

Сүжи: Юу юм бэ ?? Яагаад энэ дээр Согжины дугаарыг авцан байгаа юм ??? Чи миний утасыг хянаж байгаа биздээ ??

Намжүүн: Тэр нөгөө ... Би түргэн зуур ... Үнэхээр түрхэн гарчаад ирсэн юм аа ! Тэр хооронд Жимин энд үлдсэн байхгүй тэгээд л харин Сэүн " В " багын ахлагчтай ярьчихсан ... Би байсан бол тасалчих л байсан лдаа ...

/Дууссан/ Бие хамгаалагч хадагтай Where stories live. Discover now