18 | Strangely enough

828 139 92
                                    

ХЭСЭГЛЭЛ АРВАН НАЙМ:
ХАЧИРХАЛТАЙ НЬ

БҮГДИЙГ ӨӨРЧЛӨХ
ГЭСЭН ХҮСЭЛ НЬ ЭЦЭСТЭЭ
ЦӨХРӨЛ БОЛЖ ХУВИРНА

❝ БҮГДИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭСЭН ХҮСЭЛ НЬ ЭЦЭСТЭЭ ЦӨХРӨЛ БОЛЖ ХУВИРНА ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

Газарт хэвтэх хөвгүүн өвдөлтөө тэвчиж ядан, элгээ тэврэн хэвтэх бол түүний өмнө зогсох хоёр хөвгүүн юу ч болоогүй мэт, харин ч бүр бах нь ханаж буй аятай инээмсэглэцгээх нь сонин.

Удалгүй нэг хөвгүүн сууж байсан газраасаа үсрэн бууж ирээд, хоёр хөвгүүний голоор гарснаа газар хэвтэх нэгний өмнө доош явган суулаа.

- Жисонаа, үхэж болохгүй шүү. Чи үхчихвэл бүх зүйл сонирхолгүй болчихно.

Түүнийг хэлэхэд нүүрэндээ шархтай, дүрэмт хувцас нь урагдаж, халтартсан Жисон, түүн рүү муухай харсаар "тонил" гэхэд өнөөх хөвгүүний нүүрэнд хачирхалтай нь инээмсэглэл тодрох аж.

- Одоо ч дуугарч чадаж байгаа чинь ашгүй дээ. Одоохондоо үхэх болоогүй л байгаа юм байна. Гэхдээ..

Тэр ингэж хэлснээ Жисон руу удаанаар ойртоод "хэрвээ чи үхчихвэл.. Ким Ёрүм дараагийнх нь шүү" гээд шивнэх төдий хэлчхээд бослоо.

- Та хоёр зохицуулчих. Гэхдээ битгий хэтрүүлээрэй.

Өнөөх хөвгүүн ингэж хэлчхээд цааш явж эхлэхэд Жисон чанга дуугаар түүний нэрийг дуудах нь тэр.

- Ким Ёрүмд гар хүрээд үзээрэй! Хэрвээ тэгсэн байх юм бол үнэхээр зүгээр орхихгүй гэж мэд, ХУАН РЭНЖҮН!!


¤¤¤


Жисонтой нэлээн удаан ярилцаж, оройхон өрөөндөө хүрч ирэхэд Жэмин намайг үүдэнд хүлээж байсан юм. Бид манай өрөөнд хэсэг ярилцсан бөгөөд Жэмин надаас Жисоны яасан талаар асуухад нь би түүнд Чэнлэгээс бусдыг нь хэлэв.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now