12 | Jo Chaeyoon

1K 144 66
                                    

ХЭСЭГЛЭЛ АРВАН ХОЁР:
ЖУ ЧЭЮҮН

МИНИЙ МЭДЭХГҮЙ
ТЭДГЭЭР ӨНГӨРСӨН

❝ МИНИЙ МЭДЭХГҮЙ ТЭДГЭЭР ӨНГӨРСӨН ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

Угаалгын өрөөнд охидын инээлдэх дуу сонсогдох бөгөөд угаалгын өрөөний суултуур дээр тэр чигтээ норсон байдалтай суух охины дээр түүний өмнө зогсох охид янз бүрийн зүйл асгаж, зургийг нь аван хоорондоо инээлдэх ажээ.

- Ким Ёрүм, чи одоо илүү дээр харагдаж байна.

Охидын голоор цайвар өнгийн, тайрмал үст охин гарч ирснээ татаж байсан тамхиныхаа ишийг Ёрүмын толгой дээр унтраачхав. Ёрүм өвдөлтөд нь дуу алдахад охид утсаа барьсан чигтээ инээлдэцгээж байлаа.

- Өрөвдөлтэй юм, Ким Ёрүм. Чам шиг хэрээ мэдэхгүй бардам юмнууд эцэст нь ингэж л дуусдаг юм.

Цайвар үст ингэж хэлчхээд охидын дундуур гаран "хонх дуугарах гэж байна. Явцгаая" гээд цааш явж эхлэхэд охид ч түүний араас явж эхлэв.

- Чэюүн..

Ёрүмыг дуудахад цайвар үст байрандаа зогсон эргэж харлаа.

- Чи яагаад надад ийм зүйл хийгээд байгаа юм? Чи ийм биш шүү дээ. Яагаад? Магадгүй.. Жэну юу?

Цайвар үст эргэж харахдаа Ёрүм рүү хүйтнээр ширтэх ажээ.

- Чи үнэхээр тийм тэнэг юм уу? Шалтгаан нь би чамд дургүй болохоор. Би чиний бүх зүйлд дургүй. Ааш занд чинь, царай төрхөд чинь.. Ким Ёрүм гэсэн нэрэнд чинь хүртэл.

Цайвар үст ямар ч хувиралгүй ингэж хэлснээ шууд л эргэж хараад гараад явчхав.


¤¤¤


Өглөө анги руугаа орохоор шатаар гарч ирээд алхаж байтал хэн нэгэн шууд л хүзүүдээд авсан ба гайхан харахад Жэмин байсан юм.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now