ХЭСЭГЛЭЛ ТАВ:
ТЭР БА ТЭД❝ ХЭЗЭЭ Ч БҮҮ АНХНЫ
СЭТГЭГДЛЭЭР ДҮГНЭ ❞──────────
Танихгүй нэгний хүйтэн хоолой сонсогдох тэрхэн үед зүрх минь цочсондоо хурдтай цохилох аж. Удаанаар хоолойн эзэн рүү харвал, тэрээр хүйтэн ширүүн төрхтэйн дээрээ хөмсгөө зангидсан нь илүү айдас хүргэм байлаа.
- Чи хэн бэ?
Тэр над руу хөмсгөө зангидсан чигтээ харсаар хэлэв.
Түүнийг би тэр өдөр харсан юм байна. Миний анхаарлыг яагаад ч юм татаж байсан, хүйтэн төрхт хөвгүүн. Түүнээс ялгарах энэ аура үнэхээр..
- Энэ чиний дураараа орох газар биш. Гар.
Тэр ингэж хэлээд хаалганаас холдон, намайг гар гэж буй мэт улам том нээв. Тэгтэл түүний харц миний гаран дахь гэрэл зураг дээр тогтох нь тэр. Тэр миний гараас шууд л булааж авснаа "хүний юманд дураараа хүрч болохгүй гэж багадаа сураагүй юм уу?" гэх дээ зураг руу харсаар хэлэх аж. Хүний юманд аа? Гэхдээ энэ зурагт Жисон байсан шүү дээ.
Би шууд өрөөнөөс гаран түүний өмнө бөхийгөөд "уучлаарай, би шинэ сурагч юм л даа. Тэгээд энэ давхрыг сонирхож байгаад ороод ирсэн юм. Сониуч занг минь үнэхээр уучлаарай" гээд түүний өмнө хэд хэд бөхийн уучлал эрлээ. Харин тэр өнөөх зураг руу харсаар байсан ба эцэст нь хаалгыг хаасны дараа над руу харав.
- Олон юм яриад байлгүй зүгээр гар. Дахиж энд орж ирэх хэрэггүй.
Дураараа орж ирсэн нь миний буруу ч, тэр бага зэрэг бүдүүлэг юм.
Гэхдээ хачин нь.. яагаад ч юм түүнээс айх ёстой гэсэн мэдрэмж төрөөд байх юм..
¤¤¤
- Түрүүний муухай ааштын нэрийг хараад авдаг байжээ. Яахаараа тийм хүйтэн царай шигээ, муухай ааштай байдаг байна аа?
YOU ARE READING
risen | jeno [on hiatus]
FanfictionПак Жихүг Америкаас ирэх үед түүний дүү өмнөх шигээ байхаа больсон байв. Түүний бүх зүйлээ ярилцдаг, сайн найзаас ч илүү гэмээр дотно байсан дүү нь түүнийг ирэх үед хүйтэн хөндий нэгэн болж өөрчлөгдсөн байлаа.