ХЭСЭГЛЭЛ ХОРЬ:
СЭЖИГЛЭГДСЭН❝ ХАРАНХУЙ ОЙРТОЖ БАЙНА,
ГЭРЛЭЭ АСАА ❞──────────
"Байна уу? Рэнжүн байна. Хэлсэн зүйлсийг чинь гүйцэтгэчихсэн. Ёрүм яг одоо амиа хорлоход бэлэн, сэтгэл зүй нь авах зүйлгүй байгаа. Гэхдээ одоо түүнийг ингээд чимээгүй болох нь уу, эсвэл чиний өөдөөс тэмцсээр байх эсэхийг харж л байя. Өдийг хүртэл чиний өөдөөс сөргөлдсөн түүн шиг охиныг одоо ингээд болино гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа ч миний бодлоор тэр ингээд бууж өгөх байх. Энэ удаагийнхийг тэр тэсэхгүй. Тэгэхээр тэр тэсэхгүйдээ цагдаад бүгдийг хэлэх эсвэл бүр галзуурч, амиа хорлож ч магадгүй юм. Хэрвээ цагдаад мэдэгдвэл түүнд ямар ч нотлох зүйл байхгүй учраас санаа зовох зүйл байхгүй.
Харин тэсэхгүй амиа хорлочихвол... бидэнд л сайн."
Үүгээр хуурцаг дахь бичлэг дууссан юм. Дууссанаас нь хойш би юу ч дуугарч чадаагүй ба Жисон ч бас юм хэлээгүй тул бид хэсэг чимээгүй сууцгаав.
Сонссон зүйлдээ чих минь хүртэл итгэж өгсөнгүй. Мэдээж би Рэнжүнтэй олигтой харьцаж үзээгүй, бас бага зэрэг хүйтэн ааштай нэгэн байх гэж дүгнэж байсан ч тэрийг зөвхөн харьцаж үзээгүй болохоор л тэгж бодож байсан. Анх танилцахад ч инээмсэглэн танилцсан болохоор нь цаанаа түүнийг сайн хүүхэд байх гэж найдаж байсан хэдий ч энэ хуурцаг бүгдийг нь батлаад өгчихлөө. Хуурцгийг сонссоны дараа надад зүгээр л юунд ч итгэж болохгүй мэт мэдрэмж төрөв. Энэ хуурцагт ч бас итгэмээргүй байгаа ч Рэнжүний хоолой яалт ч үгүй мөн байсан юм. Тэгэхээр тэр үнэхээр л Ёрүмийн хэрэгт холбоотой гол хүмүүсийн нэг байж.
- Хэлсэн биз дээ? Тэд таны бодож байгаа шиг хөвгүүд биш. Та тэднийг зүгээр л сайн хөвгүүдээр нь сэтгэлдээ үлдээсэн нь дээр байсан юм.
YOU ARE READING
risen | jeno [on hiatus]
FanfictionПак Жихүг Америкаас ирэх үед түүний дүү өмнөх шигээ байхаа больсон байв. Түүний бүх зүйлээ ярилцдаг, сайн найзаас ч илүү гэмээр дотно байсан дүү нь түүнийг ирэх үед хүйтэн хөндий нэгэн болж өөрчлөгдсөн байлаа.