02 | The Decision

915 138 40
                                    

ХЭСЭГЛЭЛ ХОЁР:
ШИЙДВЭР

АМЬДРАЛ ЧИНЬ ТЭР ЧИГТЭЭ
ӨӨРЧЛӨГДӨХӨД ЕРДӨӨ
ГАНЦХАН ҮЙЛДЭЛ

❝ АМЬДРАЛ ЧИНЬ ТЭР ЧИГТЭЭ ӨӨРЧЛӨГДӨХӨД ЕРДӨӨ ГАНЦХАН ҮЙЛДЭЛ ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

- Эгчээ, өнөөдөр манай сургуулийн спорт өдөрлөг болоод, манай анги буухиад эхний байранд орсон. Би хамгийн сүүлд гүйсэн болохоор л тэр л дээ. Та намайг хурдан гэдгийг мэднэ дээ. Бас...

Түүний дуу улам чимээгүй болсоор над руу харлаа. Би түүн рүү инээмсэглэн хараад "яасан бэ? Ярихгүй юм уу?" гэхэд тэр хошуугаа цорвойлгосоор урагш хараад "үгүй ээ. Та сонирхохгүй байж худлаа сонсож байгаа дүр эсгээд байх юм" гэсээр гараа элгэндээ барин, жоохон хүүхэд шиг гомдож буй дүр үзүүлэх нь тэр. Би түүний хацраас чимхээд "хүүхэд шиг гомдож гэнэ" гэхэд тэрээр надаас нүүрээ холдуулснаа "хүүхэд шиг гэнэ шүү. Би угаасаа хүүхэд!" гэж хэлээд шууд л босоод яваад өгөв.

Саяхан л "би одоо жоохон хүүхэд биш" энэ тэр гээд байсан байж.

- Хөөе Пак Жисон! Хүүхдээ!

Намайг араас нь дуудахад тэрээр эргэж харснаа "аа хүүхэд гэж дуудахаа болиоч ээ!" гэсээр цааш харан улам хурдан гүйж эхлэв.

¤¤¤

Бид бүгд өглөөний цайгаа уун ширээ тойрон сууцгаах ба аав, ээж хоёр миний Америкт байсан талаар ярилцах бол Жисон чимээгүйхэн хоолоо идсээр байлаа. Би түүнийг өглөөний цайн дээр гарч ирэхгүй байх гэж айж байсан ч одоо энд сууж байгаад нь бага ч болов баяртай байна.

- Би болчихлоо.

Жисоныг ингэж хэлээд босоход нь ээж "ийм хурдан уу? Дахиад идэх үү?" гэхэд Жисон "үгүй ээ" гэж хэлээд өрөө рүүгээ яваад өгөв. Удалгүй аав ч ажилдаа явж ээж бид хоёр гэрээ цэвэрлэсээр үлдлээ.

- Нээрээ Жихү, удахгүй хичээл чинь орж эхэлнэ. Эндээс тийм ч хол биш гэхдээ их нэртэй сайн сургууль байгаа. Хэрвээ чи тэнд сурна гэвэл бараг маргаашнаас сургуультай чинь ярилцаж, шилжүүлэх хэрэгтэй.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now