19 | Evidence

600 128 81
                                    

ХЭСЭГЛЭЛ АРВАН ЕС:
НОТЛОХ БАРИМТ

ЭНЭ БОЛ ХАРГИС ТОГЛООМ.
НАДАД ЯЛАГДАХ ЭРХ
БАЙХГҮЙ

 НАДАД ЯЛАГДАХ ЭРХ БАЙХГҮЙ ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

Модны шарласан навчис мөчрөөсөө унаж, гадаа хэдийн хүйтний урь оржээ.

Ирчихжээ. Миний дургүй улирал.

Ангийн багш урлагын наадмын талаар хэдэн зүйл хэлчхээд ангиас гарахад араас Дунхёг дуудлаа.

- Жэну та хоёр зүгээр үү? Муудалцсан юм шиг байсан?

- Аан тэр..

Миний дуу цаашаа орон чимээгүй болоход тэр намайг юу хэлэхээ мэдэхгүй байгааг минь анзаарсан бололтой, мөрөн дээр минь гараа тавиад "цаадах чинь 1-р байраа өмнө нь огт алдаж байгаагүй болохоор бага зэрэг бухимдаж байгаа байхаа. Түүнээс биш чамд их дуртай шүү дээ" гэх нь тэр.

Дуртай? Надад уу?

Намайг түүн рүү гайхан харахад Дунхёг "та хоёрыг шалгалтаас өмнө шөнө болгон хамт сагс тоглодог байсныг чинь мэднэ шүү" гэлээ.

- Гэхдээ тэр... Та хэд ч бас хамт тоглодог биз дээ?

- Тийм л дээ, гэхдээ би хэзээ ч Жэнуг нэгийн эсрэг нэг тоглож байхыг нь харж байгаагүй. Тэгээд тэр бүр чамд зааж өгсөн байхаа? Би их гайхсан шүү. Бас ганц тэр ч гэлтгүй, ер нь л чи түүнд их таалагддаг. Манай хэд ч бас анзаарсан. Чи Жэнуд анхны сэтгэгдлээ их дажгүй төрүүлсэн бололтой. Уг нь Жэну тэгээд байдаг хүн биш юм л даа. Чи мэднэ дээ, тэр их чимээгүй, хүйтэн төрлийн хүн.

Дунхёг ингэж хэлээд хэсэг чимээгүй байснаа гэнэт нэг зүйл санасан бололтой "аан нээрээ.. тэр Жисонд бас их дуртай байсан. Төрсөн дүү шигээ анхаардаг байж билээ. Бидэнтэй илүү удаан байсан хэрнээ заримдаа бүр Жисоныг илүүд үзээд.. Тэгтэл тэр новш Жэнугийн итгэлийг алдсан юм даа. Бүр түүнийх нь дараа ч, тийм олон зүйл болсон байхад хүртэл Жэну Жисоныг буцаад ир гэж байсан" гэж хэлээд толгойгоо сэгсрэв.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now