23 | Game

573 116 37
                                    

ХЭСЭГЛЭЛ ХОРИН ГУРАВ:
ТОГЛООМ

ЗАНГИЛААГ ТАЙЛАХ ҮЕД ХЭДИЙН БҮГД ОРОЙТСОН
БАЙХ БОЛНО

❝ ЗАНГИЛААГ ТАЙЛАХ ҮЕД ХЭДИЙН БҮГД ОРОЙТСОН БАЙХ БОЛНО ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

Жэнугийн ард хэн нэгний ирэх хөлийн чимээ сонсогдоход тэрээр яг л ирэхийг нь хүлээж байсан юм шиг удаанаар эргэж харлаа. Жэну чимээгүй гэгч нь нэг хөмсгөө өргөн харах бол Ёрүм энд яг л эцсийг нь үзэхээр ирсэн мэт шийдэмгий харцаар харах аж.

- Тэгээд? Энд миний царайг харах гэж ирсэн юм уу?

Жэну ингэж хэлээд гараа элгэндээ авахдаа ард нь байх хаягдсан ширээг тулав.

- Хэзээ болих юм?

Ёрүмийг гэнэт асуухад Жэну гайхахдаа толгойгоо бага зэрэг гилжийлгэлээ. Тэгээд юу ч дуугаралгүй тайлбар хүлээх мэт нууцлаг харцаар ширтэж эхлэхэд Ёрүм нэг урт амьсгаа авчхаад ам нээв.

- Би яг юу хийсэн болоод надад ингэж хандаад байгааг чинь ойлгохгүй байна. Хэрвээ тэр явдлаас болсон бол.. би хэнд ч, юу ч хэлээгүй. Яагаад-

- Чи юу яриад байгаа юм?

Жэнугийн нүүрэнд жуумалзал тодрох нь тэр. Тэгээд тэр элгэндээ авсан гараа өмднийхөө халаасанд хийв.

- Би чамд юу хийсэн гэж? Намайг гэж яаж мэдэж байгаа юм? Яагаад ямар ч нотолгоогүй зүйл яриад байгаа юм?

Ёрүм түүнийг юу ч мэдэхгүй дүр эсгэж байгаад нь гайхсан ч гэлээ түүнтэй ярьж буй хүн нь И Жэну шүү дээ. Ёрүм ийм зүйл болохыг мэдэж байлаа.

Ёрүмд мэдээж түүнийг ард нь байгаа гэсэн нотолгоо байхгүй хэдий ч тэр энэ бүхний ард Жэнуг байгаа гэдэгт бат итгэлтэй зогссоор байв. Магадгүй Ёрүмд өс санасан өөр хэн нэгэн ийм зүйл хийж болох ч гэсэн Жу Чэюүнийг удирдаж чадах хүн И Жэнугаас өөр байхгүй. Чэюүн хэзээ ч хүний үгээр үйлдэл хийдэггүй төдийгүй зөвхөн өөрийнхөө зөв гэж бодсоныг л хийдэг ба харин тэр нь бусдыг дээрэлхэх биш. Тэр аав ээжийнхээ бахархал болсон, сурлага хүмүүжлээрээ нэртэй охин байсан. Тиймээс л Ёрүмийн хувьд байж болох хамгийн зөв хариулт нь зөвхөн Жэну л байсан юм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 27, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now