ХЭСЭГЛЭЛ ДӨРӨВ:
4 ДЭХ ДАВХАР❝ ЗӨВ ГЭЖ БОДСОН
СОНГОЛТДОО ХАРАМСАХ
ХЭРЭГГҮЙ ❞──────────
Ямар ч чимээ аниргүй байсан ангид хэн нэгнийг хүчтэй алгадах чимээ цуурайтав.
Цайвар өнгийн, тайрмал үст охины гар, түүний өмнө зогсох хар үстийн нүүрэнд буусан нь энэ байсан юм. Хар үстийн ямар ч өө сэвгүй, цагаахан арьсанд түүний гарын ором улайсан тодрох аж.
- Юу ч хийж чадахгүй байж, ямар бардам юм бэ?
Цайвар үст, өнөөх охины урт хар үснээс хүчтэй зулгааж аваад "намайг энэ хөөрхөн нүүрэнд чинь шарх үлдээж чадахгүй гэж бодсон юм уу?" гэснээ толгойг нь хүчтэй түлхэн, гартаа атгасан үсийг нь тавихад хар үст унах шахан, арайхийн хөл дээрээ тогтох аж.
Цайвар үст түүний хацраас барин өөр лүүгээ харуулаад "хэрэндээ бай, мэдэв үү?" гэчхээд түүнийг орхин ангиас гарлаа.
Ангид үлдсэн хар үстийн энгэрийн тэмдэг дээрх нэр нь "Ким Ёрүм" ажээ.
¤¤¤
Намайг сургуулийн хашаагаар ороход надтай зэрэгцэн алхах ямар ч хүүхэд байгаагүй юм. Учир нь би урьд шөнө унтахдаа, сэрүүлэг тавьж унтаагүйгээс л тэр л дээ.
Сургуулийн коридороор алхахад хичээл орох хонх дуугараад, хэдхэн минут өнгөрч байсан ч ямар ч чимээ аниргүй байлаа. Би багш нарын өрөө орж ангийнхаа багштай уулзахад, тэрээр намайг дагуулсаар анги руугаа алхаж эхлэв. Манай ангийн багш дөнгөж 30 гарч яваа гэмээр залуухан, эрэгтэй багш байсан бөгөөд надтай яаж харьцаж байгааг нь ажихад жигтэйхэн эелдэг, итгэж болох сайн багш шиг харагдав.
YOU ARE READING
risen | jeno [on hiatus]
FanfictionПак Жихүг Америкаас ирэх үед түүний дүү өмнөх шигээ байхаа больсон байв. Түүний бүх зүйлээ ярилцдаг, сайн найзаас ч илүү гэмээр дотно байсан дүү нь түүнийг ирэх үед хүйтэн хөндий нэгэн болж өөрчлөгдсөн байлаа.