07 | Irregular

727 137 42
                                    

ХЭСЭГЛЭЛ ДОЛОО:
ЗАМБАРААГҮЙ

ОЙЛГОМЖГҮЙ ЗҮЙЛС ТАРХИЙГ ЧИНЬ ЭЗЭМДЭЖ
ЭХЛЭХ ҮЕД

❝ ОЙЛГОМЖГҮЙ ЗҮЙЛС ТАРХИЙГ ЧИНЬ ЭЗЭМДЭЖ ЭХЛЭХ ҮЕД ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

Зарим зүйлс хачин санагдаж эхэлснээс хойш, юу ч ойлгомжгүй байгаа энэ үед ярилцаж суух хэн нэгэн хэрэгтэй байлаа.

Надад яг хоёр л сонголт байв. Одоогоор хамгийн дажгүй харилцаатай гэж бодож байгаа Чэнлэгээс асууж, ярилцах эсвэл өөрөө бүгдийг олж мэдэх.

Тэгээд би хоёуланг нь сонгохоор шийдсэн.

Үдийн хоолны цагаар Чэнлэг хайн, нүдээрээ танхимыг тойруулан харсан ч түүний бараа харагдсангүй. Би санаа алдчихаад нэг ширээнд очин суухад урд минь хэн нэгэн зэрэгцэн суух ба Чэнлэг байх гэж бодсон ч На Жэмин байсан юм.

- Чи яагаад бусад хүүхдүүдтэй дотносохыг оролдохгүй байгаа юм?

Тэр над руу харалгүйгээр, хоолоо идсээр асуулаа.

- Мэдэхгүй ээ, гэхдээ дотно болох ёстой юм уу?

Жэмин халбагаа тавьчхаад хоёр гараа урдаа аван, над руу харав.

- Би хэлэхдээ, чамд ядаж хамт хоол идэж суухаар хэмжээний танилцсан хүүхэд байхгүй эсэхэд чинь гайхаад. Эсвэл чи бусадтайгаа дотно болох талаар огт бодохгүй байгаа юм шиг байна.

- Тэгвэл чиний бодож байгаа зөв.

Намайг хэлэхэд Жэмин над руу нэг хөмсгөө өргөн харах ба, би үргэлжлүүлэн "надад одоогоор төгсөлтдөө бэлдэх л чухал байна. Энэ жил төгсөх болохоор хичээлээс өөр зүйл бодох зав алга" гэхэд Жэмин зүгээр л толгой дохилоо. Тэгээд тэр хэсэг чимээгүй байснаа,

- Чамд хичээллэдэг ямар нэг спорт байгаа юу? Хөлбөмбөг, сагс, теннис?

- Үнэндээ би спортод тийм ч сайн биш.

Түүн рүү хартал тэр над руу шанаагаа тулсан хэвээр ширтэж байсан юм. Тэгж ширтэж байгаа нь надад их эвгүй байсан бөгөөд тэр хэсэг над руу тэгж ширтсэний эцэст "хэрвээ чи аль нэгийг нь сайн тоглодог байсан бол манай гишүүн болох санал тавих гэж байсан юм" гэлээ.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now