ХЭСЭГЛЭЛ ХОРИН ХОЁР:
ЗУРАГ❝ БИД БҮГД ӨӨРСДИЙН ЖИНХЭНЭ ТӨРХӨӨ
НУУСАН БАГТАЙ ❞──────────
KIM YEOHROOM.
Тэр өдөр.. Тэр өдөр би түүнийг харсан. И Жэну тэр бяцхан амьтныг нүдээ ч цавчилгүй, нүцгэн гараараа хүзүүг нь хугалж алахыг.
Миний төсөөлж байсан үлгэр жишээ, шилдэг сурагч тэр өдөр, тэр үзэгдлээр үгүй болсон юм.
Би Жэну сонбэг хүндэлдэг байсан. Бүх зүйлээрээ сургуульдаа нэгт жагсдаг, аав нь нэр хүндтэй хүн хэдий ч түүнд их зан байгаагүй. Гаднаа эелдэг биш юм шиг харагддаг хэрнээ Жисонд сайн хандахыг нь хэд хэд харсан болохоор түүнийг сайн хүн гэж итгэдэг байсан. Гэхдээ..
..Гэхдээ тэр бүгд зүгээр л түүний жинхэнэ төрхөө нуухын тулд бүтээсэн баг төдий зүйл гэдгийг би тэр өдрийг хүртэл мэдээгүй юм.
Тэр өдрөөс хойш хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлсэн.
Чэюүн, Ханбёл, Мира гурав надтай гэнэт харьцахаа больсны дээр тааралдах үедээ муухай харьцаж эхэлсэн. Тэр нь өдөр ирэх тусам даамжирсаар тэд надад гар хүрдэг болчихсон байв. Харин би тэднийг яагаад гэнэт ийм зүйл хийх болсныг нь огтхон ч ойлгоогүй. Надтай харьцахаа болихын өмнөх өдөр нь л гэхэд Чэюүн над руу амралтаар тэднийх рүү хамт явцгаая гэж байсан байтал.. Яагаад тэд гэнэт...
...Тэднийг яагаад ийм зүйл хийх болсныг тайлбарлах ердөө ганц л шалтгаан толгойд минь орж ирсэн нь..
..И Жэну байлаа.
Чэюүн надад хэзээ ч ямар ч шалтгаангүйгээр тийм зүйл хийх нэгэн байгаагүй. Харин түүнийг надтай гэнэт өөрөөр харьцаж эхэлсэн нь Жэнуг тэр өдөр харснаас хойш байсан юм. Тиймээс би үүний ард Жэну байгаа гэдгийг мэдэж байсан.
YOU ARE READING
risen | jeno [on hiatus]
FanfictionПак Жихүг Америкаас ирэх үед түүний дүү өмнөх шигээ байхаа больсон байв. Түүний бүх зүйлээ ярилцдаг, сайн найзаас ч илүү гэмээр дотно байсан дүү нь түүнийг ирэх үед хүйтэн хөндий нэгэн болж өөрчлөгдсөн байлаа.