14 | School trip

655 125 102
                                    

ХЭСЭГЛЭЛ АРВАН ДӨРӨВ:
СУРГУУЛИЙН АЯЛАЛ

ХУДАЛ ХУУРМАГИЙН АРД
ОРШИХ ҮЛ АНЗААРАМ ҮНЭН

❝  ХУДАЛ ХУУРМАГИЙН АРД ОРШИХ ҮЛ АНЗААРАМ ҮНЭН ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

Шалгалтын долоо хоног дуусч нэг л мэдэхэд сургуулийн аялалд явах өдөр ирчихсэн байлаа. Бас би энэ аялалд явах болчихсондоо итгэж ч өгөхгүй нь. Энэ гурван өдрийг л там болгочихгүйхэн шиг өнгөрөөчихвөл болох нь тэр. Үнэндээ айгаад байх зүйл байхгүй шүү дээ. Зүгээр ээ, Пак Жихү! Чи давж чадна аа!

Амралтын өдрөөр гэртээ очиж, авч явах зүйлсээ бэлдээд маргааш өглөө нь сургууль дээр ирлээ. Манай ангийнхнаас цөөхөн хүүхэд ирсэн байх бөгөөд Жэмин, Дунхёг гээд тэр хэдийн хэн нь ч алга байв.

Жисоны ангийнхан нэг хоногоор маргааш явах учраас л одоо би энд ингээд зогсож байна. Хэрвээ нэг өдөр явах байсан бол би ямар ч аргаар хамаагүй үлдэх байсан юм. Бараг тэгж явж баригдснаас амиа хорлосон нь дээр биз.

- Ямар эрт ирээ вэ?

Гэнэт хэн нэгэн нурууг минь чанга цохин хэлэхэд нь ёолсоор эргэж хартал угаасаа На Жэминээс өөр хэн байх вэ дээ.

Би өвдөж буй нуруугаа барьсаар түүн рүү муухай хартал Жэмин нүдээ томсгосоор, амаа дараад "өө яаана аа, уучлаарай. Эмэгтэй гэдгийг чинь мартчихаж" гэж хэлээд толгойг минь илэхдээ жуумалзсаар цааш яваад өгөв.

Муу.. Ёстой өдөж байх шив дээ.

- Сайн уу, Жихү? Эрт ирсэн байна шүү.

Дунхёг хажууд минь ирэхдээ ийн хэллээ. Би өөдөөс нь инээмсэглэн "харин тиймээ" гэж хэлчхээд бид хоёр автобусны хажууд цугларсан ангийнхан руугаа очив.

Нөгөө ангийнхан руу харвал Жэну, Рэнжүн хоёр ч ирчихсэн жагсаалын хамгийн урд зогсоцгоох бөгөөд Жэну харин урд нь гарчихсан ирц бүртгэж байгаа бололтой, барьсан хавтастай зүйл дээрээ юм тэмдэглэн авч байлаа.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now