01 | 𝐂𝐇𝐀𝐏𝐓𝐄𝐑 𝟏: She is a High School boy

1.2K 149 37
                                    

I БҮЛЭГ. ХЭСЭГЛЭЛ НЭГ:
ТЭР ЭМЭГТЭЙ АХЛАХ СУРГУУЛИЙН ХӨВГҮҮН.

БҮХ ЗҮЙЛИЙН ЭХЛЭЛ РҮҮ

❝ БҮХ ЗҮЙЛИЙН ЭХЛЭЛ РҮҮ ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



──────────

NEWS: Энэ удаагийн теннисний Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганцаарчилсан төрөлд Пак Жихү алтан медаль, хосын төрөлд Пак Жихү, Со Инсүг нар мөн алтан медаль хүртлээ.

──────────

PARK JIHOO.

Эцэст нь тэмцээн дуусч эх орондоо ирж байна. Энэ тэмцээн л дуусахыг хүлээж байлаа. Учир нь би "теннис" гэх спортоос бүр мөсөн гараа татаж авахаар шийдээд байсан юм.

Теннис, тэмцээн гээд хэд хэдэн шалтгаанаар Америкт нэлээн удчихжээ. Энэ хугацаанд гэрийнхэнтэйгээ огтхон ч уулзаагүй болохоор одоо уулзана гэхээс хүлээж тэсэхгүй нь. Хурдхан шиг л гүйж очоод аав ээждээ тэврүүлэх юмсан.

Бас дүү минь, эгч нь ирчихлээ.


Онгоцноос буун, гарч ирсний дараа тэднийг хайн нүдээрээ гүйлгэн харах ба удалгүй гараа өндөрт өргөн, над руу инээмсэглэж буй ээжийгээ олж харсан юм. Бас яг түүний хажууд зогсох аавыгаа ч мөн.

Тэднийг олж харсан даруйд нүүрэнд минь инээмсэглэл тодорч, гүйх шахам явсаар шууд л тэднийгээ тэврэн авлаа. Ингэж тэврэхийг ямар их хүссэн билээ дээ. Америкт жил гаруй байх хугацаандаа гэр бүлээсээ хол байх ямар хэцүү байсныг хэлж мэдэхгүй нь. Үнэндээ над шиг айлын том охин хэрнээ аав ээждээ эрхэлж өссөн хүний хувьд жилийн хугацаанд тэднээсээ хол байна гэдэг давж баршгүй мэт байсан ч эцэст нь би хэдийн биеэ даах насанд хүрчихсэн байсан учраас явахаас өөр аргагүй байсан юм. Бас үүнийг өөртөө хамгийн сүүлийнх нь гээд амлачихсан байсан учраас.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now