09 | The Truth

753 138 49
                                    

ХЭСЭГЛЭЛ ЕС:
ҮНЭН

ӨЧИГДРИЙН ХАРАНХУЙ
ӨНӨӨДРИЙГ ЗАЛГИХААС
ӨМНӨ

❝ ӨЧИГДРИЙН ХАРАНХУЙ ӨНӨӨДРИЙГ ЗАЛГИХААС ӨМНӨ ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

- Чи яагаад намайг үргэлж дагаж, надад ингэж сайн хандаад байдаг юм? Би тийм өрөвдөлтэй юм уу?

Тэд зүлгэн дээр суунгаа, нар жаргахыг харах ба Ёрүм гэнэт ингэж хэлсэнд Жисон сандарсаар гараа урдуураа савчуулан "ю-юу.. мэдээж үгүй" гэхэд Ёрүм нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан доош харах аж.

- Чи үнэхээр хачин гэдгээ мэдэх үү, Пак Жисон? Хүн тэгтлээ их өөрөөсөө түлхэж, муухай хандаж байхад эцэст нь ингээд л хажууд инээгээд сууж байх юм. Үнэхээр хачин..

- Харин чи өөрийгөө үнэхээр хөөрхөн гэдгээ мэдэх үү?

Жисоныг юу ч болоогүй юм шиг инээмсэглэн хэлэхэд Ёрүм гайхан түүн рүү харлаа.

- Чи үнэхээр хөөрхөн. Надад муухай аашилж байгаа чинь ч, ууртай царай гаргасан ч, муухай ч гэсэн нүүрэн дэх шарх чинь ч чамайг хөөрхөн харагдуулдаг. Бас гаднаа хүйтэн зан араншинтай мэт байдаг хэрнээ дотроо жирийн л нэг өсвөр насны охин хүүхэд шиг. Ким Ёрүм үнэхээр хөөрхөн.

- Ю..Юу яриад байгаа юм?

Ёрүм шууд л түүнээс харцаа бууруулан доош харав. Ёрүмыг бага байхаас л түүний хөөрхөн төрх нь хүн болгоны ярианы бай болж байсан ба ахлах сургуульд орох үед ч түүний царай хөвгүүдийн дунд алдартай байсан юм. Бүгд л түүнийг хөөрхөн гэдэг ч тэр нь Ёрүмд зүгээр л нэг үг төдий сонсогддог байсан хэрнээ яагаад Жисоны хэлсэн нь түүнд ингэж тусаад байгааг тэр ойлгохгүй байв.

- Би чамайг хамгаалмаар байна. Чамайг дахиж гэмтээсэй гэж хүсэхгүй байна. Чамд дахиж хэн нэгэн гар хүрэхийг хармааргүй байна.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now