II БҮЛЭГ.
ХЭСЭГЛЭЛ АРВАН НЭГ:
ХУВЬ ТАВИЛАНГИЙН
ТОГЛООМ❝ ӨНГӨРСӨН РҮҮ ❞
▄▄▄▄▄▄▄▄▄▄▄▄▄▄
──────────
Дүрэмт хувцсаа сольж өмсчхөөд, ангид орж ирэн суудалдаа суухад хажууд хэн нэгэн ирж зогсох нь мэдрэгдлээ. Гайхан харвал энэ Жэмин байсан юм. Тэр хоёр гараа өмднийхөө халаасанд хийн зогсох бөгөөд хэсэг тэгж зогсож байснаа нэг санаа алдаад "хичээлийн дараа миний өрөөнд хүрээд ирээрэй" гэх нь тэр.
Түүнийг гэнэт ингэж хэлсэнд нь гайхсаар түүн рүү харлаа. Бурхан минь, тэр надаар яах гээд байгаа юм бэ?
- Яах гэж?
- Мэдээж ярилцах гэж л. Уг нь чи л надтай ярилцаж, шалтгаанаа хэлж, чиний талаар хүнд хэлэхгүй байхыг гуйх ёстой хүн нь юм шиг санагдах юм? Гэхдээ надад тэгж гуйлгах сонирхол байхгүй л дээ. Зүгээр, чиний яагаад энд байгаа шалтгаан чинь сонирхолтой байна. Түрүүн хэлснээр чиний тухай хэлэх бодол надад байхгүй ч хэрвээ хүсвэл би хэнд ч хэлж чадна.
Тэр ингэж хэлээд гэнэт инээмсэглэснээ мөрөн дээр минь гараа тавин "тэгэхээр хичээлийн дараа уулзъя" гэж хэлээд суудал руугаа яваад өгөв.
Миний бодлоор На Жэмин бага зэрэг хэцүүхэн байж магадгүй ч түүнтэй аятайхан ярилцаж чадвал тэр миний талаар хэлэхгүй ч байж магадгүй юм. Гэхдээ түүнд юу гэж хэлэх вэ? Үнэнээ хэлэх хэрэгтэй юу? Гэхдээ тэд Жисонтой муу харилцаатай. Энэ сургуульд ядаж ганц хүнтэй ярилцаж байвал дээр ч гэсэн Жэмин итгэл даахаар хүн биш. Тэгэхээр яах ёстой вэ?
YOU ARE READING
risen | jeno [on hiatus]
FanfictionПак Жихүг Америкаас ирэх үед түүний дүү өмнөх шигээ байхаа больсон байв. Түүний бүх зүйлээ ярилцдаг, сайн найзаас ч илүү гэмээр дотно байсан дүү нь түүнийг ирэх үед хүйтэн хөндий нэгэн болж өөрчлөгдсөн байлаа.