13 | Doubt

662 127 66
                                    

ХЭСЭГЛЭЛ АРВАН ГУРАВ:
ЭРГЭЛЗЭЭ

ШӨНӨӨС ИЛҮҮ ХАРАНХУЙ,
ХАРААС ИЛҮҮ БАРААН 

❝  ШӨНӨӨС ИЛҮҮ ХАРАНХУЙ,ХАРААС ИЛҮҮ БАРААН  ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

Өнөөдөр тав дахь өдөр бөгөөд давтлагын сүүлчийн өдөр. Давтлага хэдийн дууссан ч дараа долоо хоногоос шалгалт эхлэх болохоор ямар нэгэн санаа амрах цаг байсангүй. Үнэндээ бол би үнэхээр их ядарч байлаа.

Оройн давтлагын дараа Жэну бид хоёр сагс хэсэг тоглочхоод амрахаар сууж байтал Жэну "давтлагын дараа надтай сагс тоглоод ядарч байна уу?" гэв. Хамт юу ч хэлэхгүй тоглож, тоглочхоод "ядарч байна" гээд хэлчихвэл бүдүүлэг байхдаа.

- Үгүй ээ, зүгээр.

- Чи одоо дажгүй тоглодог болчихсон юм чинь дараа нь нөгөө хэдтэй хамт тоглож байя.

Түүнийг хэлэхэд нь би толгой дохив. Тэгээд Жэну руу харахад үнэндээ тэр тийм ч ядарсан шинж алга. Магадгүй үргэлж иймэрхүү байдаг болохоор дасчихсан байх. Тэр өөрийнхөө бие бялдарт их анхаардаг харагддаг. Ингээд харахаар түүний бие үнэхээр "вуаа" л гэмээр. Тэр энгийн сургуульд байсан бол хэр алдартай байхыг нь хэлж мэдэхгүй юм. Одоо ч тэр хөвгүүдийн сургуулийнх хэрнээ бусад сурагчдын дунд алдартай. Харьцаж үзээгүй хүнд хүйтэн хөндий, муухай ааштай санагддагаас биш тэр үнэхээр бүх зүйлдээ сайн, чадахгүй зүйл гэж үгүй, дээрээс нь царайлаг бас бие хаа сайтай. Яг л кинон дээрх, охидын хүлээдэг төгс нэгэн шиг. Ер нь бодоод байхад их дажгүй хөвгүүн шүү. Анх бол жоохон айгаад байдаг байсан болохоор тэгж анзаардаггүй байсан байх.

- Гэхдээ чамд ер нь чадахгүй зүйл гэж байдаг уу?

Намайг асуухад Жэну эхлээд гайхан харснаа, дараа нь инээх нь тэр.

- Яасан?

- Чамайг дүнгээрээ нэгт жагсдаг гэж сонссон. Бас өмнө нь чамайг хөлбөмбөг сайн тоглож байхыг чинь ч харж байсан. Чи бүх зүйлдээ сайн байх тийм үү?

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now