06 | Ruler

787 125 19
                                    

ХЭСЭГЛЭЛ ЗУРГАА:
ДҮРЭМ ЗОХИОГЧ

  МЭДЭХ ЁСГҮЙ ЗҮЙЛЭЭ
МЭДЭХ НЬ ЗАРИМДАА
БУРУУ ЗҮЙЛД ХӨТӨЛНӨ

❝  МЭДЭХ ЁСГҮЙ ЗҮЙЛЭЭ МЭДЭХ НЬ ЗАРИМДАА БУРУУ ЗҮЙЛД ХӨТӨЛНӨ ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

- Ким Ёрүм!

Сургуулиасаа гаран алхаж байсан охины араас хэн нэгэн дуудахад тэрээр эргэн харвал, үргэлж л хичээл тарах үед нь ирчихээд хүлээж байдаг өнөөх хөвгүүн байх нь тэр. Хөвгүүн охины царайг харах үед, түүний царайны хувирал шууд л өөрчлөгдөж, тэрээр гүйх шахам явсаар охины өмнө ирээд "чамайг дахиад л дээрэлхээ юу?" гэсээр гараа нүүр лүү нь явуулсан ч охин түүний гарыг цохин нүүрнээсээ холдуулчхав.

- Дахиж битгий ир гэж хэлсэн биз дээ? Надад юу болох нь чамд хамаагүй.

Охин эргэж хараад явах гэсэн ч хөвгүүн түүний гараас бариад авах нь тэр.

- Ёрүмаа, чи яагаад тэдний өөдөөс юу ч хэлдэггүй юм бэ? Тэд чамайг ингэж өвтгөх нь байх ёстой зүйл юм уу? 

- Тиймээ, тийм болохоор надтай зууралдахаа боль, Пак Жисон..


¤¤¤


Жисоныг тийм өнгө аястай ярихыг анх удаа харлаа.

Би ангидаа орж ирэн суух үедээ шууд л бодолт автчихсан юм. Үгүй ээ, зүгээр л толгойд маш олон асуултууд эргэлдэж байгаагаас болоод юу ч бодож чадахгүй байлаа.

Жисон болон тэдгээр хөвгүүдийн хооронд яг ямар харилцаа байгаа юм бэ? Магадгүй зүгээр л ахлах сургуулийн хөвгүүдийн хоорондох үл ойлголцол мэтийн зүйл байж магадгүй ч зарим зүйлс надад бага зэрэг хачин санагдаж байгаа нь тэгж бодоход хүргэхгүй байсан юм. Жэминий ойлгомжгүй яриа, Дунхёгийн уурласан нь бас.. дахиад л тэр Жэну. Тэр Жэну гэгчийн талаар олж мэдэх хэрэгтэй болов уу, эсвэл бүр эсрэгээрээ хол байх ёстой юм болов уу?

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now