03 | New School

770 141 30
                                    

ХЭСЭГЛЭЛ ГУРАВ:
ШИНЭ СУРГУУЛЬ

БҮХ ЗҮЙЛИЙН ЭХЛЭЛ
БОЛСОН ТЭР ГАЗАР

❝ БҮХ ЗҮЙЛИЙН ЭХЛЭЛ БОЛСОН ТЭР ГАЗАР ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

- Чи яагаад түүн шиг юмтай зууралдаад байгаа юм? Хол бай гэж хэлээгүй билүү?

Тэр удаанаар харцаа дээшлүүлж, урдаа зогсох хөвгүүн рүү харлаа. Түүний урд зогсож буй бор үст хөвгүүн огт хариу хэлээгүй ч, түүний харц хариултыг нь хангалттай хэлж өгөх аж.

- Чи... түүнд сайн юм уу?

Тэрээр ингэж хэлэхдээ нэг хөмсгөө өргөв. Харин бор үст шүдээ зуусаар, түүн рүү харах харцаа өөрчилсөнгүй "түүнд ямар нэг зүйл хийвэл, би таныг зүгээр өнгөрөөхгүй шүү" гэж хэлээд шууд л эргэж харан, хаалга савсаар гарч одов. Харин ангид үлдсэн хөвгүүний төрхөд тэр бүр үзэгддэггүй инээмсэглэл тодрох нь тэр.

"би түүнд хийхгүй ээ. Харин.. тэр өөрөө хийх болно."


¤¤¤


Эцэст нь аав ээж хоёр зөвшөөрч, би Жисоны сурдаг "D-Ream" хөвгүүдийн ахлах сургуульд сурахаар болсон юм. Гэхдээ тэд зөвшөөрөхдөө "Хэрвээ.. хэн нэгэн намайг эмэгтэй гэдгийг минь мэдчихвэл, бас надтай холбоотой асуудал эсвэл намайг дээрэлхэх ч юм уу, үзэгдэл гарсан тохиолдолд шууд тэр сургуулиас гаргана" гэх болзол тавьсан.

Аав ээж хоёр миний хичээл сургуулийн асуудлыг шийдэж өгч, бас өөр хэд хэдэн асуудал гэсээр нэг л мэдэхэд хичээл орох дөхчихсөн байлаа. Хичээл орохоос гурав хоногийн өмнө Жисон дотуур байр луугаа явахаар болж, аавын жолооч түүнийг хүргэж өгсөн юм. Харин би маргааш дотуур байрандаа орохоор болсон бөгөөд аав сургуулийн захиралтай ярилцаж, намайг өрөөнд ганцаараа байлгахаар болсон. Дан хөвгүүдийн дунд сурна гэхээр цагаа тулсан чинь нэг л эвгүй байгаа ч, ядаж л өрөөндөө ганцаараа байх болсон болохоор баяртай байлаа.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now