15 | Reality

726 133 84
                                    

ХЭСЭГЛЭЛ АРВАН ТАВ:
БОДИТ БАЙДАЛ

ГЭРЭЛ ДОР БАЙГАА Ч
ХАРАНХУЙ УЛАМ ТОДОРСООР

❝ ГЭРЭЛ ДОР БАЙГАА Ч ХАРАНХУЙ УЛАМ ТОДОРСООР ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

Шөнөжин яагаад ч юм Жэну толгойноос гараагүй ба яагаад тэгж хэлснийг нь бодоод бодоод ойлгохгүй байлаа.

Би өөрөө ч мэдэхгүй ямар нэг буруу зүйл хийчихсэн юм биш биз дээ? Эсвэл арай... тэр намайг эмэгтэй гэдгийг минь мэдчихсэн бол?

Байж болох бүх шалтгаануудыг бодож, унтаж чадахгүй эргэж хөрвөөсөөр байгаад нэлээн орой унтав. Тэгээд маргааш нь бид ууланд гарч, явган аялал хийсэн ба үнэндээ би Жэнутай таараагүй. Харин түүний дараагийн өдөр Жэнутай таарсан ч, тэр намайг огт мэдэхгүй юм шиг өнгөрч явсаар эцэст нь сургуулийн аялал дуусч бид Сөүл рүү буцацгаасан юм.

¤¤¤

Анги руугаа орох гээд явж байтал өөдөөс Жэну Рэнжүн хоёр гараад ирэв. Би Жэну руу харсан хэвээр явж байсан байрандаа зогстол тэр над руу ойртож ирснээ "юугаа хараад байгаа юм?" гэх нь тэр. Түүний хоолойн өнгө огт танихгүй хүнийх мэт хүйтэн хөндий сонсогдож байлаа. Царай төрх нь ч тэр, яг л хамгийн анх харж байсан үе шиг ямар ч хувиралгүй хэрнээ ширүүн.

- Юу?

- Миний зөвшөөрөлгүй над руу битгий ингэж хар. Уур хүрмээр юм.

Тэр ингэж хэлэхдээ над руу хүйтэн харц шидсээр хажуугаар минь мөрлөх шахам гаран явлаа. Харин би яг юу болоод байгааг ойлгож ядаж байтал, Рэнжүн мөрөн дээр минь гараа тавьснаа "хэлснээр нь хийгээрэй, үгүй бол чи асуудалд орно шүү" гэж хэлээд яваад өгөх нь тэр.

Юу вэ.. Сая юу болчхов? Яагаад.. Яагаад тэд огт өөр хүмүүс шиг санагдаад байна аа? Жэну.. түүнд юу болчихсон юм бэ? Тэр яагаад гэнэт..

Ангид түмэн бодолд автчихсан сууж байтал Жэминий чанга дуугаар дуудах сонсогдоход бодлоосоо салан түүн рүү харлаа. Тэр үүднээс миний нэрийг дуудсаар хүрч ирснээ, нүүр дүүрэн инээмсэглэсээр мөр лүү минь зөөлөн цохив.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now