Prologue

1.6K 164 49
                                    

- Хэн нэгнийг өөрийгөө хайрладгаас илүү ихээр хайрлаж үзсэн үү?

Нүүр лүү минь салхи зөөлөн салхилж эхлэх үед өөрийн мэдэлгүй нүдээ анилаа. Тэгээд хамраараа урт амьсгаа авч, дараа нь амаараа удаан гэгч нь гаргав. Ингэж амьсгалаагүй уджээ.

Гараа алдлан зогсоод дахин нэг урт амьсгаа авав. Яагаад ч юм ингээд зогсож байгаа минь сүүлчийнх юм шиг санагдаад байх чинь.





Хүйтэн байна.




Би энд хэр удаан ингээд зогсчхов?





"Хөөе Пак Жихү"

Хаа нэгтээгээс нэрийг минь дуудах сонсогдоход нүдээ аажмаар нээлээ.

"чи наанаа юу хийгээд байгаа юм?

Үхэхийг хүсээ юу?"

Нээрээ би юу хийгээд байгаа юм бол?

Түүний царайг харахгүй байсан ч хоолойг нь сонсох төдийд таниж байсан учир эргэж харах хэрэг байсангүй түүн рүү нуруугаа харуулсан чигтээ хариуллаа.

"энэ чиний хүсэж байсан зүйл биш юм уу?"

Түүний алхаа нааш ойртох нь сонсогдож байна. Маш удаанаар.

"буугаад ир"

"яагаад тэгэх ёстой гэж?"

"буу гэж байна"

"үгүй"

Түүнд хариулт хэлчхээд нэг хөлөө удаанаар дээш өргөхөд тэр гэнэт гараас минь хүчтэй гэгч нь татаад өөр лүүгээ харуулчхав.

"ЯМАР НОВШОО ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ?"

Тэр над руу чанга дуугаар ориллоо. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Үргэлж надад дургүй байдаг байсан хэрнээ яагаад намайг үхэхэд дургүй байгаа мэт аашлаад байгаа юм бол? Түүн шиг хүнд над мэтийн үхэл ямар ч хамаагүй баймаар юм.

Бид хэсэг хугацаанд ширтэлцэв. Түүний харц нөгөө л ширүүн, ууртай хэвээр харагдаж байсан ч энэ удаа цаанаа огт өөр зүйл нуух аж. Хөмсгөө зангидан, ойр ойрхон амьсгалж, уруул нь чичрэх нь өөрийгөө барихыг хичээж буйг харуулна.
Тэр юуг ингэтлээ нуугаад байгаа юм бол?

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now