III БҮЛЭГ.
ХЭСЭГЛЭЛ ХОРИН НЭГ:
ТЭНЭГҮҮДИЙН ЖАГСААЛ❝ ХЭНД Ч ХУВЬ ТАВИЛАНГАА
ӨӨРЧИЛЖ ЧАДАХ
ХҮЧ БАЙХГҮЙ ❞▄▄▄▄▄▄▄▄▄▄▄▄▄▄
──────────
Би өрөөндөө орж ирээд шууд л тэмдэглэлийн дэвтэр болон флашийг орны доор хийж орхилоо. Жисоны хэлснээс ч болсон юм биш, үнэндээ надад яг одоо тэмдэглэлийн дэвтрийг дэлгэх ч хүсэл байсангүй.
Тэгээд орон дээр хэсэг чимээгүй суухад толгой дотор түм буман бодол эргэлдэж байв. Түүнээс болж толгой минь дэлбэрэх шахам өвдөж, толгойгоо барихдаа чангаар орилмоор санагдах ч амнаас минь авиа үл гарах аж.
Надад ямар ч хичээл хийж, эсвэл элдэв бусын зүйл бодон толгойгоо гашилгах хүсэл байсангүй. Хувцсаа ч солилгүй шууд хөнжлөө нөмрөөд, унтахаар хэвтлээ.
¤¤¤
Ангид орж ирэхэд ердийн өдрөөс илүү нам гүм санагдана. Эсвэл би өөр зүйл хүлээснээс ингэж санагдаж байж магадгүй юм.
Суудалдаа суугаад удаагүй байтал хаалгаар орж ирсэн Жэмин намайг харчихаад шууд л урд минь ирэн суулаа.
- Тэд одоо яах бол?
Жэмин үзэгний минь савыг оролдсоор асуув.
YOU ARE READING
risen | jeno [on hiatus]
FanfictionПак Жихүг Америкаас ирэх үед түүний дүү өмнөх шигээ байхаа больсон байв. Түүний бүх зүйлээ ярилцдаг, сайн найзаас ч илүү гэмээр дотно байсан дүү нь түүнийг ирэх үед хүйтэн хөндий нэгэн болж өөрчлөгдсөн байлаа.