08 | Dangerous

720 126 39
                                    

ХЭСЭГЛЭЛ НАЙМ:
АЮУЛТАЙ

АЙДАС ХҮРГЭМ ТҮҮНИЙ
ХАРЦ, ДУУ ХООЛОЙ, ТӨРХ

❝ АЙДАС ХҮРГЭМ ТҮҮНИЙ ХАРЦ, ДУУ ХООЛОЙ, ТӨРХ ❞

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

──────────

Өчигдөр, өнөөдөр гээд хоёр өдөр И Жэнуг ажиглахад анзаарсан зүйл их олон байв. Тэр сургуулийн хонгилоор явахдаа өөртэй нь мэндлэх доод ангийнхантайгаа маш эелдгээр зөрүүлэн мэндэлж байсан төдийгүй, ямар ч сурагчтай үнэхээр эелдэг харьцаж байсан юм. Инээмсэглэхгүй байсан ч гэсэн.

Ямартай ч энэ сургуулийн сурагчид түүнд их сайн ханддаг нь ажиглагдсан. Гэхдээ энэ нь түүний эрх мэдэлтэй холбоотой биш, түүнд итгэдэг юм шиг байсан. Жэну өөрөө ч эрх мэдлээ ашиглах дургүй гэдэг нь харагдсан ба бусдыг ч гэсэн ямар нэгэн байдлаар дорд үзсэн юм огт харагдаагүй. Тэр үнэхээр бусад сурагчдын хувьд үлгэр жишээч, төгс сурагч байсан. Яалт ч үгүй би түүнийг буруу дүгнэж байсан бололтой.

Бас Чэнлэ яагаад түүнийг аймаар гээд байсныг мэдэхгүй юм.

¤¤¤

Франц хэлний багш бие даалтын талаар баахан зүйл ярьж, дараагийн хичээл дээр хоёр хоёроор нь баг болгож хуваах талаар хэлчхээд хонх дуугарсны дараа ангиас гарав. Багшийг гарсны дараа уртаар санаа алдчихаад ширээгээ дэрлэн хэвтлээ.

Өөр зорилготой энэ сургуульд орж ирсэн ч хичээлд дарагдаад үхэх юм шиг байна. Хичээлдээ анхаарал хандуулмаар байгаа ч хажуугаар нь бас ойлгомжгүй хэд хэдэн асуудал байгаа болохоор алинд нь санаа тавихаа мэдэхгүй юм. Уг нь энэ жил төгсөх юмсан. Бурхан минь..

Толгойгоороо ширээ цохитол хажуунаас Жэминий "хөөе, яаж байна аа?" гэх нь сонсогдоход нь шууд л өндийн түүний зүг харлаа.

- Зүгээр үү, наад толгой чинь?

Түүний хэлэхэд нь худлаа инээгээд "тиймээ зүгээр" гэхэд ардаас Дунхёг "төгсөх анги болоод ч тэр үү, хичээл улам л ихсээд байх шиг санагдаад байх юм" гэлээ.

risen | jeno [on hiatus]Where stories live. Discover now