Жонгүг Тэхёны асар луу явснаас хойш арваад минутын дараа тэрний зовлонтойгоор орилох чимээ гарч эргэн тойрны 4 асарт маш тодоор сонсогдож байлаа.
Хөөрхий бяцхан Жон.
Жин л маш ихээр харамсах ажээ.
Орж ирэнгүүт нь л өшиглөөд ч болтугай ухаан оруулах байсан юм. Тэгвэл чи биш арай ах нэг нь энэ чимээг гаргах байлаа. Уучлаарай бяцхан Жон!
Хагас цаг гаруй тэдний аахилах чимээ сонсогдож бусад асарын зарим алиалагч асараас холдон явсан байх ажээ.
"Өрөвдчихлөө байна... ингээд л сэтгэлээрээ тоглуулчихлаа шүү дээ"
Хоёр дахь асарын Бэкхён гаслантайгаар ийн хэлээд хамт гарч ирсэн Чанёлын мөрийг дэрлэн сууна.
Тэдний цаахан талд 3 дахь асарын Минсок гэгч дотно нэгнийхээ өврийг дэрлэн тэнгэрт түгсэн олон оддыг шуналтайгаар ширтэнэ.
"Жүнмёнаа чи юу гэж бодож байна? Тэр биднийг хоорондоо дурлалцахад дургүй шүү дээ"
"Цааш нь?" Жүнмён тэрний юу ярих гээд байгааг гадарласан янзтай яриагаа үргэлжлүүлэхийг хүсэхэд Минсок ч цааш нь ярих ажээ.
"Хэрэв тэр биднийг мэдвэл бид амьд гарна гэж би лав бодохгүй байна. Айж байна энэ газраас"
Бүхэл бүтэн хорин залуу ганц муу эрийг минутын дотор л нухаж дөнгөх байхад юунд хорогдож юунаас ингэтлээ айна вэ?
Чухам энэ асуултын хариулт л олдохгүй юм. Яагаад?
Өглөөний нар дөнгөж ургахтай зэрэгцэн 1 дахь асарын Жин аль хэдийн босчихсон байлаа. Учир нь тэр Жонгүгийг Тэхёнаас салгаж авах ёстой юм.
Урьд шөнө нь унтсан эр нь өглөө сэрэхэд нь дэргэд нь хэвтэж байвал тэр юу юунаас илүү уурсдаг нэгэн.
Жин болгоомжтойгоор дотогш орон Тэхёны энгэрт тас тэврүүлчихсэн Жонгүгийг яаж авч гарахаа мэдэхгүй хэсэг бодлгошроод зөөлөн нударч сэрээхийг оролдоход Тэхён нүдээ нээх нь тэр.
Жин харцнаас нь дальдчин буруу харан зогсоход Тэхён ам нээлээ.
"Уурлахгүй болохоор гарч болно. Энэ жаал унтаж байна"
YOU ARE READING
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/