"Жонгүгаа...!"
"Жон Жонгүг!!"
Тэхён Бомгюгийн хамт ой дундуур Жонгүгийг хайх ба азгүй ч гэх үү тэнгэрт хуралдсан үүлс сарыг хүртэл хаачихаад жаахан ч гэрэл гаргахгүй байв.
Чүйтэй айтай урдахаа л харж салаад төөрчихгүй гэсэндээ аргагүйн эрхэнд гар гараасаа хөтлөлцсөн тэд завсар зайгүй Жонгүгийн нэрийг дуудна.
Бомгюгийн хувьд Жонгүгийг хайхдаа биш Тэхёны гараас барьж яваад л хамаг баяр баясал нь болж байсан юм. Үнэндээ түүнд Жонгүгийн алга болно уу үхнэ үү амьдарна уу ямар ч хамаагүй. Ердөө л Тэхёнд хорогдсондоо ингээд хайж яваа хэрэг.
Гэгээ орж үүр цайхтай зэрэгцэн Тэхён ядарсандаа газар сөхрөн унах ба басхүү нэлээн даарчихсан байв.
"Жаахан юм уучих" Бомгю ой руу орохынхоо өмнө яаруу сандруу даавуунд боож авсан идэж уух зүйлсээ Тэхёны өмнө дэлгэж тавихад Тэхён зөвхөн уснаас нь л авч уугаад "Далд хийчих ээ. Хэд хоног ч явах юм билээ" гэх аж.
"Жаахан ч гэсэн ид. Ингэтлээ ядарчихаад"
"Далд хий гээд байна шдээ. Явцгаая"
"За"
Бомгю Тэхёны хүссэнийг хийж аль болох уурлуулахгүйг хичээж байв.
Араас нь гүйж очин гараас нь баривал Тэхён гараа хүчтэйхэн татаж аваад "Нар гараад гэгээтэй болчихсон байхад юу хийгээд байгаа юм!"
Тийм л дээ. Тэд харанхуйд төөрөхгүйн тулд л хөтлөлцөж байсан шүү дээ.
"Гэхдээ... гэгээтэйд ч бас төөрж болно шдээ"
"Чи л олигтой явбал төөрчихгүй л байх"
"Чи явж бай. Би бие засах хэрэгтэй байна. Араас чинь гүйцээд очъё" Бомгю уруу царайлсаар ингэж хэлээд буруу харан хэд алхахад Тэхён "Алга болчихов доо. Түргэлж үзээрэй"
"За"
Тэхён цааш удаанаар алхаж Бомгю морь харахаар ард нь хоцров.
/угаасаа ингээд сална л даа ойлгомжтой тийн тхх...""Тэхёнаа! Кан Тэхён"
Тэр төөрчихлөө. Уг нь удаагүй шүү дээ. Энэ хооронд л тэр чигтээ алга болчихож байгаа юм... Тэхёны явсан зам руу чадахаараа гүйсэн юмсан. Гэвч олсонгүй. Гэсэн ч гүйсээр л...
YOU ARE READING
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/