Яагаад ч юм гомдолтой санагдах Бомгю горхи чиглэн алхсаар эрэг дээр нь суугаад түүний цаадах гүн ой руу дуугүйхэн ширтэв.
"Хайртай биш юм бол яах гэж дотно байдаг юм? Галзуурмаар юм!"
Бомгю хөмсгөө зангидан дэргэдээсээ чулуу атган ус руу шидээд хойш хэвтлээ.
Өөр сонголт байхгүй болохоор...
Бүгд ижил хүйстэн болж дур хүслээ хангахаас өөр аргагүйд хүрсэн.Харин миний сонгосон хүн чи байсан Кан Тэхён
"Бомгю тоглоомонд хүний тоо дутаад байна. Ирэхгүй юм уу?"
"Тоглох юм шиг харагдаад байна уу?"
Гараа дэрлэн нүдээ анин хэвтэх Бомгю Сүбинд уцаарлангуй ийн хэлэхэд Сүбинд юу ч хэлэлгүй цааш яваад өгөв.
"Чи төөрчихөө юу?"
"Мм"
"Харин би гэрээсээ хөөгдчихсөн. Надад бол сайн хэрэг. Үргэлж зодуулж байснаас хөөгдөөд ч болов өвдөхгүй баймаар байна"
"Яагаад?"
"Аав надад дургүй. Ээж надад хайргүй. Тийм байхад надад энд амьдрах ямар ч шалтгаан байхгүй шүү дээ"
"Гунигтай юмаа... Чамайг хэн гэдэг юм? Намайг Чүэ Бомгю"
"Кан Тэхён"
"Кан Тэхён, найзууд болцгооё"
Анх уулзаж байсан үеэ эргэж нэг бодон бага зэрэг инээвхийлээд өндийж ирэн горхины усанд дүрсээ хараад чулуу шидэн замхруулж орхив.
Юу хийгээд байгаа юм? Ганц муу өөдгүй амьтнаас болж ингэж шалдаа буух байсан хэрэг үү? Бардам зангаа хаана гээчихсэн юм?
"Энд юу хийж байгаа юм?"
Тэхён түүний дэргэд очин суугаад ийн асуухад Бомгю сандран босч ирээд "Уучлаарай... Би явлаа"
"Ярилцвал ямар вэ Бомгю? Буцаад суучих"
Яах ч аргагүй эргэн суугаад горхины ус руу ширтэхэд Тэхён ам нээв.
"Хэрвээ хүнд дурлачихаад тэгээд хэлж чадахгүй зүгээр л ажиглаад байвал хэр удаан үргэлжлэх бол? Хэрвээ сэтгэлтэй хүн минь нүдэн дээр өөр нэгэнд дурлаад дотносчихвол юу болох бол?"
YOU ARE READING
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/