12. ДУУСГАЯ!

442 70 11
                                    

Цагдаагийн газар ирсэнээс хойш 2 дахь хоног.

Тэхёныг түр хориход орж ирэхэд нь түүний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн тэр охин шалан дээр тухгүй гэгч нь унтаж байсан юм.
/Ингээд цуг оруулчихдаггүй л байх л даа. Гэхдээ энэ дээр оруулчихъя😅/

Хүний эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, хулгай хийсэн гэх шалтгаанаар.

Юна нэлээн эв хавгүй хэвтэж байх ба сэрэхдээ эгээтэй л ухаан алдаад уначихаагүй юм.

"Т-Та энд..."

"Чамайг хэрэггүй зүйл хийнэ гэж мэдээд байсан юм"

"Үнэн юм уу?... Тэр хүүхдийн эцэг эхийг нь..."

"Хараал ид гэж!... Үгүй!"

Түүний өндөр дуунд Юна бондгос хийтэл цочиж өрөөний булан руу улам шигдэж байв.

"Жонгүг намайг үзэн ядаж байгаа байх даа..."

Харин Жонгүгт гэр орон ч байхгүй тул өнөөх байцаагчийн гэрт хоёр хоносон аж. Явахгүй гэсэн ч хүчээр шахуу аваад явчихсан тул яах ч аргагүй түүний эхнэр болон 2 хүүхэдтэй нь 2 хоног амьдарсан хэрэг.

Гайхалтай нь түүний эхнэр гэх эмэгтэй танихгүй ч гэсэн Жонгүгт яг өөрийн хүүхэд шиг хандаж байсан юм. Үргэлж ийм зүйл болж байдаг юм шиг.

"Миний охион ахыгаа дуудаад хоол ид гээрэй"

"За"

7 настай юм уу гэмээр жижигхэн охин аавынхаа өрөө рүү гүйн Жонгүгийг дагуулан гарч ирэх аж.

Гэвч тэрээр ширээний ард суусан хэр нь ганц ч халбагадахгүй суусаар босоод явчихна.

Бие нь л амьд байгаа болохоос дотроо үхээд бүр ялзарчихсан байсан юм.

"Хан мөрдөгчөө сэжигтэн Ким Тэхён буруугүй юм шиг байна"

"Яасан?"

"Жон Жонгүгийн эцэг эх амьд"

"Юу?"

"Гэхдээ хэдий амьд ч гэлээ хүүд нь хэлэх эсэхийг мэдэхгүй юм. Сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлдэг"

Сонссон ч сонсоогүй мэт нүдээ аньчихаад хана налан суух Тэхён руу нэг л итгэсэн шинжгүй харах мөрдөгч түүнд ойртож ирээд асуув.

"Үнэхээр Жон Жонгүгийн эцэг эхэд халдаагүй чинь үнэн үү?"

"Би хэд хэлвэл ойлгох юм?

"Гаргачих. Аан бас Жон Жонгүгийг аваад ир"

Шоронд ороод гараал ирсэн мэт цагдаагийн газрыг үүдэнд тэнгэр өөд харан гүнзгий авах Тэхён хайрт бяцхан залуугаа хүлээж байлаа.

𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|Where stories live. Discover now