Юнгигийн хараал урсгах дуулдаж Жиминийг ухаан оруулах гэж байдгаа барж байгаа нь үзэгдэнэ.
Харин Жунин Хусогт л анхаарал хандуулах ажээ. Жонгүгийн нурууг бас цээжиндээ авсан шархыг нь цэвэрлэж боож өгөх хүн ганц ч байхгүй байлаа. Гэвч тэр Жинтэй хамт тийшээ яваагүйсэн бол Жин үүнээс ч хүнд бэртэх байсан юм.
Үүнтэй зэрэгцэн түүний сэтгэл ч өвдөж байлаа. Учир нь түүний дурласан хүн ийм болтол нь зодчихлоо шүү дээ.
Харин Тэхён горхины дэргэд юу ч юм бэ бодон ус руу ширтэн сууна. Үе үе горхины цаадах харанхуй ой руу эмээнгүй харж нүдэнд нь бага зэрэг нулимс цийлэгнэсэн ажээ.
1 дэх асараас хэн нэгний зовиуртай орилох сонсогдож Тэхён ч эргэж харав.
Юнги Жонгүгийг хөөгөөд гаргаж байсан нь тэр байлаа. Тэхён очих эсэхдээ эргэлзэн бодолхийлсээр Жонгүгийн зүг удаанаар алхаж эхлэлээ.
"Ийм болохоор л хурдан өсч том бол гээд байгаа юм"
Жонгүг босч ч чадахгүй байх агаад зөвхөн түүний хоолой мөн арыг нь гишгэсэн гутлыг нь хараад Тэхён гэж таньж байлаа.
Тэхёны хөндий хүйтэн аястай энэ үгнээс Жонгүг маш ихээр айх ажээ.
Харин Тэхён түүнийг гар дээрээ өргөн өөрийн асарыг зүглэх нь тэр.
Дахиад л зодох нь гэж айсан Жонгүг бүх биеэрээ чичирч нүд нь нулимсаар дүүрчээ.
"Чи хурдан том болох хэрэгтэй. Үгүй бол энэ хэвээрээ дээрлэхүүлсээр л байх болно"
Тэхён яриан дундаа түүнийг буулган ямар нэг зүйл хайн цааш алхлаа.
Хайсан зүйлээ олсон бололтой хайрцагтай зүйл барьсаар түүнд ойртоод хувцсыг нь тайлах гэж оролдсон ч хэтэрхий төвөгтэй байсан тул тэр дор нь ураад хаячих нь тэр.
Дараа нь хайрцгаа нээн өөрийн үйлдсэн шархыг цэвэрлэх ажээ.
Яагаад ингээд байгааг нь ойлгоогүй тэрээр орилохгүйг хичээн шүдээ тас зууж байлаа.
"Тэвчээд байлгүй хүссэнээрээ орил. Би хорихгүй"
Тэхёны бага зэрэг тайван хоолой Жонгүгийг бага зэрэг тайвшруулсан ч орилохгүйг хичээнэ.
Хамгийн сүүлд нь биеийг нь тойруулж боолтоор боов.
"Ойлгомжгүй санагдаж байгаа байх л даа. Тайлбарлахыг хүсч байгаа ч чамайг мэдээсэй гэж хүсэхгүй байна. Наанаа хэвтээд унтчих"
YOU ARE READING
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/