Анх уулзаж байснаа саначихлаа. Нус нулимсандаа хутгалдсан бяцхан жаал... Хараад дургүй хүрч байлаа. Хүүхэд болхоор чинь. Дээрээс нь ээжээсээ төөрчихсөн гээд асгартлаа уйлчихсан.
Өдий том болчихоод гэж бодсон ч яагаад ч юм чи надад бусад хүүхдээс арай өөр санагдаж билээ. Надад ирж наалдах бус зүгээр л гүн бор нүдээрээ цоо ширтсэн чи...Чиний асараас чанга чимээ гарч байна. Магадгүй миний хийсэн зүйлээс болсон байх. Тэд өвдөж байгаа. Сул дорой болохоороо.
Эргэн асартаа орж ирлээ... өөрөөсөө чиний үнэрийг үнэрлэхсэн гэж хоёр жил мөрөөдөж байсан биелэчихлээ. Миний хөнжлөөс чиний үнэр ханхалж байна. Ер бусын онцгой үнэр.
Орны хажуугийн буланд эвтэйхэн гэгч нь байрлуулсан хуучин модон авдраа нээн дотроос нь нэлээдгүй зузаан зургийн цомогоо гарган удаанаар ширтлээ...
Энэ цомогт туулж өнгөрүүлсэн 30 жилийн түүх тэр чигтээ багтдаг. Төрснөөс эхлээд одоо хүртэл.
Эхний зураг... дөнгөж төрсөн би эмнэлгийн орон дээр ээжид тэврүүлж байлаа.
Дараа нь миний анх удаа гэртээ ирж буй үйл явдал.
Тэгээд хэлд орсон үе, алхаж эхэлсэн үе, гүйдэг болсон үе, уншиж сурсан үе, дуулдаг болсон үе, тэгтлээ хүсч байж авхуулсан гоёмсог хийлээ тэврээд жаргалтайгаар инээж буй би... Энэ хүртэл би жаргалтай байсан. 8 нас хүртлээ. Энэ хүртэл инээмсэглэсэн.
Үүнээс цааш Тэхён дахиж хуудас эргүүлээгүй бөгөөд бодож ч чадахгүй байгаа нь илхэн харагдах ажээ.
Өнөөдөр үзүүлбэргүй тул бүгд тааваараа энд тэнд тарж хоёр гурав нь мод руу дөхөж харагдана.
Тэхён тэдний зүг эмээсэн янзтай ширтэх агаад бүрэн бүтэн эргэж ирэхийг хүснэ.
Харин 1 дэх асараас Жонгүг гарч ирж харагдах ба Тэхёныг харангуутаа л нүүр буруулан цааш явж одлоо. Хэдий үзүүлбэр үзүүлэхгүй өдөр ч гэлээ наагуур нь нүүрээ будсан алиалагчид ноцолдон инээлдэж их л баяртайгаар тоглоцгооно.
Жонгүг асар луугаа орж бас гарч дахин дахин нааш цааш гүйнэ.
Үе үе тэрний асар байх зүгээс хэн нэгний зовиуртай гэгч орилох чимээ гарах бөгөөд энэ нь тэднийг хэчнээн өвдөж буйг илтгэж өгнө.
YOU ARE READING
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/