"Сайн байна уу? Seventeen циркт тавтай морил!"
"Сайн байна уу? Манай Seventeen циркт тавтай морилно уу!"
Шинээр байгуулагдсан Seventeen гэх тэр циркийн үзүүлбэрийг сонирхож үзэхээр Жонгүгийг дагуулан ирсэн Тэхён тасалбараа аваад дотогш орон суудлаа эзлэв.
"Манай цирктэй адилхан л юм байна шд"
Жонгүг дээгүүр доогуур элдэв зүйл сонирхон харангаа ийн хэлэхэд Тэхён гараас нь татан цэх суулгаад эхлэхийг нь хүлээж байлаа.
Ганц хоёроороо ээлжлэн гарч ирж үзүүлбэрээ үзүүлэх тэд хамгийн сүүлд нь бүгд гарч ирээд гар гараасаа барин ёслоод үзүүлбэрээ төгсгөх аж.
"Гайхалтай байсан... Миний ам өөрийн эрхгүй ангайчихаад хаагдахгүй байсан гээд бод доо"
"Бидний гайхах цаг үнэхээр биш Жонгүгаа. Манай цирк үргэлж нэгт байсаар ирсэн. Нэгт ч байх болно"
"Таны ам ч ангайж байсан шд. Би харсан"
"Тэр тухайд бол... Энэ талаар ярихаа больцгооё"
Тэхён амаа хамхин чимээгүй болоод хүн бужигнах циркийнхээ зүг харав. Бодоод байх нээ тэрний цирк нэр ч үгүй шүү дээ.
"Ээ л дээ... Инү..."
"Үгүй гээд байхад чинь! Надад сайн хүн байгаа"
"Тэр чинь хэн юм?"
"Яасан? Очиж зодох нь уу?"
"Мм!"
"Бин хёныг зодож чадах юм уу? Мүнбин ахыг зодож чадах юм уу гэж байна! Тэнэг амьтан"
Инү түүн рүү хэлээ гаргачихаад асар луугаа гүйгээд явчихсанд тэр санаа алдан хойш эргэхэд өөр нэг хүн зогсож байх нь тэр.
"Цочих гэж... Ингэж тулж зогсоод байхдаа яадаг юм бэ!"
"Цочоочихсон уу? Уучлаарай"
"Алив холд оо... Би ганцаараа баймаар байна"
"Юу... Чи Инүг орхиж болохгүй юу?"
"Юу гэсэн үг юм?"
"Би чамд сайн Юн Санха!"
"Юу вэ? Тоглоод байгаа юм уу?"
"Ийм юмаар тоглох хүн шиг санагддаг хэрэг үү?"
"Үгүй л дээ... Гэхдээ би танд талгүй ээ"
Нэг талд хайрын гурвалжин бүр дөрвөлжин үүсч байхад нөгөө талд зарим нь бэлтгэл хийж зарим нь болзож хэд хэд нь ой руу орж харагдана.
Харин Сөүлийн зүгээс Жонгүг Тэхён хоёр ойртох аж.
"Бүгдийг нь цуглуулаад жагсааж бай"
Тэхён Жинд бусдыгаа цуглуулахыг захиад асар луугаа ороход Жин ч цааш яван тэднийг дуудан гаргаж ирнэ.
"4-р асарынханыг харсан хүн амьтан байна уу?! Бөөнөөрөө алга болчихсон байх юм"
"Түрүү ой руу орж байсан шд"
"Юу?! Хэчнээн их сануулдаг билээ дээ!"
"Дөрвийнхөн ер нь орж үзнэ гэж их ярьдаг байсан юм. Тэгээд өнөөдөр Тэхён ахыг байхгүй гээд явчихсан байх"
"Тэнэг амьтад! Хэр удсан юм?"
"2 3 цаг болох гэж байгаа байх. Тэнд юу байдаг юм бэ? Яагаад ингэж хорьдог юм?"
"Та нарыг хэдэн хэсэг тасдаад идэх зүйл байдаг юм"
Жин нэлээн бухимдангуй ийн хэлээд Тэхёны асар луу яаран орохоор яарав.
"Цуглуулчихсан уу?"
"Цуглуулсан ч гэлээ... 4-р асарынхан ой руу орчихож"
"Ой? Хараал ид!"
Хувцсаа солин цамцаа товчилж байсан Тэхён хараал урсгасаар гадагш гаран шууд л ойг зүглэх нь тэр.
Жин араас нь дагаж бусад нь ч дагаж намирах бөгөөд Тэхён байрандаа зогсон эргэж хараад "Жин Тэхён Минхёг Хисын Югём надтай яваад бусад нь үлд!"
"Ахаа би хамт явъя л даа"
"Чи явлаа гээд юу ч хийж чадахгүй. Ашиггүй хүн хэрэггүй"
Тэхён Жонгүгийг хүчээр үлдээгээд бусдыгаа дагуулан гол гатлан ой руу орох ба бусад нь харсаар хоцров.
"Үнэхээр юу байдаг болоод ингэж сүр болоод байдаг юм бол?..."
Жэёон тэдний араас ширтэнгээ өөртөө ийн хэлэхэд Бомгю "Каннибал гэж мэдэх үү? Тэнд тэд амьдардаг юм"
"Каннибал? Юу юм?"
"Хүн иддэг хүн"
Бомгю ч мөн араас нь харангаа ингэж хэлээд асараа зүглэв.
"Аймшигтай юмаа... бие арзайчихлаа"
Жэёон шүлсээ гүд хийтэл залгин толгойгоо сэгсрээд асар луугаа гүйв.
Нар жаргах дөхөж байсан тул Тэхён санаа зовж байлаа. Тэднийг эсэн мэнд байгаасай гэж хамгийн ихээр залбирч байв.
Гэсэн ч бүх зүйл хүссэнээр болдоггүй юм хойно 4-р асарынхан аль хэдийн тэдний гарт орчихсон байсан юм.
За мэдэж байна аа... Хачин хэсэг болчихлоо 🤦♀️😅
YOU ARE READING
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/