16. КАННИБАЛ

390 70 7
                                    

"Ахаа бид энд хэр удаан амьдрах юм?"

"Мэдэхгүй ээ" 

Тэд энд ирээд аль хэдийн 7 хоночихсон байв. Хэн ч хайж ирээгүй өөрсдөө ч буцахыг хүсээгүй яг 7 хоног.

Гайхалтай нь гэвэл Жин Мину хоёр зүү орох зайгүй сайн найзууд болчихсон. Өмнө нь хоорондоо учиртай байсан гэх ямар ч шинжгүй яг л найзууд шиг.

Харин Бомгю Тэхён хоёр одоо ой дундаа явсаар байх ба авсан жаахан хүнс дуусаад нэг хонож байв. Аз гэвэл энэ ойд ямар хэг араатан амьтан байхгүйд л байгаа юм. Нэг зүйлийг эс тооцвол шүү дээ. Үгүй бол аль хэдийн чад хийх байсан биз.

"Сайн байна уу? Энэ хавиар 17 настай нэг 28 настай нэг 26 настай нэг ингээд гурван хүн яваагүй биз? Алга болоод 7 хонож байгаа юмаа"

"Үгүй ээ. Харагдаагүй юм байна"

Минугийнд ирсэн залуу Жин Жонгүг Намжүүн гурвыг асуух ба Мину тэдэнд амласнаараа ганц ч үг цухуйлгасангүй. "Өөрийг чинь хэн гэдэг вэ? Хэрэв энэ хавиар үзэгдвэл дамжуулаад хэлээд өгье"

"Үгүй дээ. Хэлвэл бүр ч зугтана байх"

Хэдий хэд хоног ой дундуур тэднийг эсвэл зөвхөн Жонгүгийг хайж явахдаа тэр ямар ч ядарсан шинжгүй гутал хувцас нь ч халтартаагүй тун чиг цэвэрхэн цэгцтэй явах аж.

Тийм ээ. Тэр үнэхээр Ким Тэхён.

"Хөөх... Энэ хүн нисээл ирсэн юм байх даа? Бид яаж ирлээ дээ"

"Ах тэгж чадах хүн"

Жижигхэн амбаар шиг зүйл дотор нуугдан хаалганы завсраар нүд салгалгүй ширтэх тэд Тэхёны араас алга болтол нь ажиглаж зогсов. Бараа нь харагдахаа болих үед гурвуул гарч ирэн буцаад дотогш орцгоов.

"Гайхалтай хүн гэж тэрнийг л хэлэх байх"

"Энэ хүнээс зугтаж энэ хүртэл тэгж зовж ирсэн гэж үү? Би л хэт дэвэргэж төсөөлөөд байжээ дээ?"

Мину өөрийгөө дооглож инээнгээ хийж байсан хоолоо үргэлжлүүлэн хийх бол Жонгүг Тэхёны явсан талын цонхоор ширтсээр л байв.

"Чи одоо ч сайн юм биш үү?"

Тэр Жонгүгт хандан ингэж хэлэхэд Жонгүг огцом цонхноос холдон орон дээр очиж суугаад "Үгүй ээ. Тийм биш! Буцаад хүрээд ирэх вий гээд л харж байсан юм"

Би олж чадах болов уу?

Тэхён зориг гарган ой руу орсноос хойш 3 дахь хоног өнгөрч байлаа. Тэрээр замдаа сууж эсвэл хөлийн чилээ амьсгаагаа дарахаас биш унтаж хэвтэлгүй энэ хүртэл ажрахгүй явсан аж.

Харин Бомгю Тэхён хоёр явсан газраараа яваад байгаагаа ч анзааралгүй тэрүүхэн тэндээ л байгаад байсны эцэст байшин олж харсан юм.

"Хар даа. Тэнд байшин байна уу?"

Бомгю ойн цоорхой дахь өнөөх чулуун байшинг олж хараад ингэж хэлэхэд Тэхён ч заасан зүгт нь харан бага зэрэг инээмсэглэв.

Өлсөж ядарсан тэд айл байгааг хараад хөл нь газар хүрэхгүй баярласныг нуух юун.

"Сайн байна уу? Уучлаарай бид хоёр..."

Бомгю орох зөвшөөрөл ч авалгүй хаалгыг нь шууд татан ороод дотор нь байх хүмүүсийг хараад мэл гайхаж орхив.

"Сайн байна уу... Ямар хэргээр явна?"

"А-аан... Уучлаарай. Би явъя даа"

Бомгю сандран гадаа нь хүлээх Тэхёны гараас атгаж аваад шууд гүйж эхлэх нь тэр.

"Яасан бэ?!"

"Элдэв юм битгий асуу! Зүгээр л зогсохгүй гүйгээд бай!"

Бомгю байдаг чадлаараа Тэхёныг дагуулан гүйх бол удаа ч үгүй араас нь ноход хөөж эхлэх аж.

Зэвүүн инээмсэглэл тодруулан өөр лүү нь ойртож байсан тэр хүний царай одоо ч нүдэнд нь харагдаж хэдийн цуцаж амьсгаадаад эхэлсэн ч зогсох хүсэл огт байсангүй.

Бүдүүн мод харсан Тэхён Бомгюг татан араар нь нуугдаж суугаад амьсгаагаа дарах гэж хичээж байв.

"Юу болсныг мэдэхгүй ч ингэж гүйгээд бид нохойноос хурдан байна гэдэг юу л бол..."

"Канибал... Тэр байшинд байсан хүмүүс хүн иддэг хүмүүс байсан. Шалан дээр хэдэн хэсэг тасарчихсан эмэгтэйг идэж байхыг нь би харсан"

"Аймшигтай байгаа ч... одоо гайхах цаг алга. Гүйгээд бол бүтэхгүй"

"Тэгээд ингээд үхье гэж үү?"

"Чүэ Бомгю. Бид чинь циркчин!"

𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|Where stories live. Discover now