Таван асарын 21 хүн хоолны асарт цуглаж Бэкхёны хийсэн амтат зоогийг ам уралдан идэж эхлэв. Тэд сайн идэж авах хэрэгтэй. Учир нь маргааш үзүүлбэр үзүүлэх ёстой өдөр.
Өдөржин бэлтгэлээ хийж өлөн ходоодтой явсаар орой ажилдаа орох бөгөөд хэрэв хэн нэгэн нь алдаа гаргавал нийтдээ хоолгүй хонодог юм. Тиймдээ ч үзүүлбэрийн өмнөх өдөр тэд үргэлж их хэмжээний хоол хийж хүн бүр нэг нэг таваг хоол илүү иддэг ажээ.
Өнөөдөр тавдугаар асарынхны нэг нь байхгүй байв.
Бүгд унтахаар хэвтсэний дараа өнөө залуугийн нарийн ч биш бүдүүн ч биш хоолой тэрүүгээр нэг цуурайтаж эхлэхэд бүгд л толгойгоо дэрэн доогуураа шаан сонсохоос ч төвөгшөөнө.
Хэдий гараад холдоод явчих хүсээд төрж байсан ч 1 дэх асарынханд тийм боломж байхгүй ажээ.
Маргаашийн үзүүлбэрийг яаж үзүүлэхээ мөн бэлтгэл хийхээ бодон шаналалтай бас гундуухан хэвтсээр.
Цаг орчим хугацааны дараа орчин чив чимээгүй болох агаад ойр ойрхон шар шувууны хүүглэх сонсогдож үе үе хар хэрээ гуаглах аж.
Өглөө эрт босохын тулд эрт унтсан Жонгүг үүрээр хамгийн түрүүнд сэрчихсэн ойролцоох горхи руу очин авчирсан аягаараа уснаас нэг хутган авч залгилаад нүүр гараа угаах ажээ. Тэрнийг эргэн ирэхэд 4 дахь асарынхан босчихсон төв асарт бэлтгэлээ аль хэдийн эхлүүлчихсэн байлаа.
Жонгүг ч нүүр будалтаа хийн алиалагчийн хувцсаа өмсөөд тэдэнтэй нэгдэв.
Цаг гарны дараа бусад асарынхан ч гэсэн гарч ирцгээх ажээ.
Өдөржин шөнөжин элгээрээ хэвтсэн нэгдүгээр асарынхан ч гарч ирсэн байх агаад тэднийг Тэхён ажиж байсан болоод ч тэр үү ямар өвдөлтгүй зовиургүй болчихсон мэт алхацгаана.
Бүгд ижил хувцастай ижил царайтай учир энгэр дээрээ өөр өөрсдийн дугаарыг хаджээ.
Өнөө л эрсдэлтэй аймаар зүйлсээ хийж тэр хооронд зарим нь бөмбөлөг үлээн элдэв янзын хэлбэрт чадварлагаар оруулж байлаа.
Цаг орой болж хүмүүс ч асарын эргэн тойронд дүүрчээ. Хэдэн минутын дараа үүд нээгдэж өнөөх хүмүүс дахиад л ор мөргүй алга болчихов.
Тэхёны бүдүүн хоолой цуурайтаж үзэгчид ч алга ташин алиалагч нарыг угтан авлаа.
Харамсалтай нь Тэхёнд шийтгүүлсэн 4 алиалагчийн нэг эхлэлээсээ л алдаа гаргасан юм. Харин Тэхён тэрнийг гярхай гэгч нь ажиглаж байлаа.
Гэвч тэд алиалагч л юм хойно алдаа гаргасан ч алдаа биш юм шиг жүжиглэх хэтэрхий амархан.
Хэт их хөдөлгөөнөөс болж Жиминий шарх сэдэрч цус хувцсыг нь нэвтэлжээ.
Үзүүлбэр дуусахад хэдхээн минут л дутуу байлаа. Жимин бүх хүчээ шавхан давхар Жонгүгийг хараах бөгөөд бүгд л дор дороо нэлээдгүй сандралтай байсан юм.
Эхэнд алдсан хүн адагт нь ч алдаж Тэхёны уурыг нэлээдгүй хүргэжээ. Төв асарт ганц ч үзэгч байхгүй болоход тэд Тэхёны аймшигтай царайтай нүүр тулах нь тэр.
Бүгд дор дороо айдаст автан нүд нь бүлтэлзэн зогсох ажээ.
"Өөрсдийгөө юу хийж байна гэж бодоов?!"
Тэхёны хэт өндөр дуу бүгдийг нь цочоож зүрхийг нь савлуулж орхилоо.
"Эхний хөдөлгөөнөөс эхлээд алдана гэнээ?! Арай л арчаагүй байгаа юм биш үү Ким Сокжин!!"
Гэнэт Жонгүг сөхөрч суугаад уучлал гуйгаад унах нь тэр.
"Чи яасан гээд байгаа юм?!"
"Надаас л болж шийтгүүлсэн. Миний буруу"
"Толгойг нь илээд байсан одоо бүр ингэж худлаа өмөөрөх юм биз дээ?!"
Тэхён тэрэн рүү дөхөж ирэн мөрөн дээр нь хөлөө тавиад зогсолтгүй шал ширтэх нүдийг нь өөр лүүгээ харуулахад өмнөөс нь нэлээдгүй гэмшсэн харцаар харах ажээ.
Тэхён дургүй нь хүрсэн байдалтай ярвайгаад жийж орхилоо.
Харин жагсаалын эхэнд түрүүнээс хойш ухаан нь орон гаран байсан Жимин гэнэт газарт ойчих нь тэр.
Гэвч хэн ч хөдөлж зүрхлээгүй юм. Учир нь Тэхёны ширүүн харц тэднийг хангалттай айлгаж байсан хэрэг.
Тэхён Жонгүгийг Жинтэй хамт төв асараас авч гарахад бусад нь Жиминийг өргөн 1 дэх асарыг зүглэлээ.
"Жунин чи хүйтэн ус хийгээд ир. Тэхён харин алчуур. Хусог эмийн сан!"
Юнги тэднийг удирдаж Жиминд байдаг бүхнээ зориулж байлаа.
Харин нөгөө асарт Жонгүг Жин хоёр босох тэнхэлгүй болтлоо зодуулжээ.
"Битгий уурыг минь хүргэ!"
Тэхён ийн орилоод асараасаа гаран одоход Жонгүг биеэ дааж ядан босоод Жинийг түшсээр өөрсдийн асарыг зүглэн алхав.
Үүдээр ч орж чадалгүй давхралдан унахад ус зөөж байсан Жунин тэднийг харан бусдыгаа дуудаад дотогш оруулан тус тусынх нь орон дээр хэвтүүлэв.
"Чамайг хараал идээсэй Жон Жонгүг!"
Энэ Тэхён чинь уг нь аягүй зөөлөн хүн байхгүй юу. Тийн тхх...😞
Анзаарсан уу? TXT Taehyun-ыг Тэхён ингэж бичсэнийг? Цаашдаа тэгж явах болохоор доогуураа зураастай байвал TXT Тэхён гэж ойлгоорой♡
Коммент үлдээж vote дардаг хайрууддаа зөндөө баярладаг шүү💜
STAI LEGGENDO
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/