Хайранд нас хүйс хамаагүй гэдэг ч хамгийн чухал нь л нас хүйс бололтой.
Жон Жонгүг Тэхёны саналаас татгалзаад дөрвөн өдөр өнгөрчээ. Тэр өөрөө зүгээр л урьдын адил асараас асарын хооронд эмчилгээний бодис хэрэгсэл зөөн гүйнэ. Харин Тэхён тийм биш байв.
"Ахаа зүгээр дээ. Өвдөхгүй байгаа"
"Гэсэн ч сайнгүй харагдаж байна. Үгэнд ор Жиминаа!"
Юнги Жиминийг доош нь харуулж хэвтүүлээд нэлээн хэд хоногийн өмнө авсан өнөөх шархыг нь нэг харж урт амьсгаа аван босоод явчихав.
Магадгүй эдгэж байгаад нь санаа амарсан байх.
Дөрөв хоногийн турш л үхсэн мэт хүн амьтанд харагдахгүй асартаа бүгсэн Тэхён өнөөдөр л нэг гарч ирэн агаар амьсгалах аж.
Дуу чимээ ихтэй байсан циркийн алиадагчид тэр дороо чимээгүй болж өөр өөрсдийн асар луу хурдан гэгч нь алхана.
Тэхён тэдний хоорондох хайр дурлалыг зөвшөөрсөнөөс хойш тэрний цирк замбараагүй болж эхэлсэн юм. Удахгүй өөрийнх нь үгэнд ч орохоо байхыг хэн мэдэхэв.
"Юу... нөгөө..."
Жин Тэхёны ард ирчихээд дагзаа маажин хэлэх гэснээ хэлж чадахгүй газар ширтээд байсанд Тэхён уурлах шиг болон огцом эргэж харвал Жин цочис хийн хойшлов.
"Нөгөө... хүнс..."
Хэд хоногийн өмнө авчирсан хүнс дуусчээ... Тэхён хоёр хуруугаараа нүднийхээ ухархайг массажлан уртаар амьсгаа аваад "Ойлголоо. Оройхон яваад ирнэ гайгүй"
Жин толгой дохин цааш явах гэтэл Тэхён зогсоогоод "Жон Жонгүгийг дуудчихаарай" гэх ба Жин дахин толгой дохиод асар луугаа явав.
Жонгүгийг тэрний асарт ирэхэд аль хэдийн бэлэн болчихсон хүлээн сууж байх бөгөөд юу ч хэлэлгүй асараасаа гаран алхаж эхлэв.
Жонгүг ч бас ямар нэг юм ярихыг хүсэлгүй дуугүйхэн л араас нь дагана.
Алхааг нь гүйцдэггүй хэвээр жаахан алхаад л араас нь гүйж очино.
"Ахаа? Би юм асууж болох уу?"
"Хариулах гээд л үзье"
Жонгүг хэлэх үгүйдээ эргэлзээд байгаа бололтой хэсэг чимээгүй алхаад нэг гүйж хажууд нь ирээд "Циркээс гармаар байна. Болох уу?" гэх нь тэр.
Яасныг мэдэхгүй ч Тэхён гэнэт дороо зогсоод түүн рүү удаан ширтэв.
"Үгүй"
YOU ARE READING
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/