18. ШИНЭЭР...

387 68 7
                                    

"Ээжээ..."

"Хүүг минь амьд үлдээгээч. Гуйж байна"

Хэрэв та ердөө наймхан настай байхдаа эцэг эхийгээ нүднийхээ өмнө тарчлан үхэж байхыг харсан бол яах байсан бэ?

Тэхён яаж ч чадаагүй.
Харж уйлахаас өөрийг хийж чадаагүй.
Гарж гүйгээд тусламж гуйж чадаагүй.
Тэднийг зогсоож чадаагүй.
Тэр зүгээр л амьд үлдэж чадсан.

Эцэст нь төрсөн өдрийн бэлэг болох хүрэн хийл тоглох дуртай тоглоомнууд бас хайртай зургийн цомогтойгоо л үлдсэн. Хэрцгий каннибалуудын дунд хүүхэд насаа ч мартсан.

"Юу болсон юм бэ? Аав ээж чинь хаана байгаа юм?"

"Эгчээ би төөрчихлөө. Надад туслаач"

Худлаа уйлж бусдын амийг тэдний хоол болгохдоо зөвхөн өөрийн амийг л аврахын тулд шүд зуун тэвчиж хийх нүгэл бүрийнхээ хариуд бурханд залбирч өршөөл эрдэг байлаа.

Харин тэр өдөр анх удаа өөртөө итгэж байсан юм. Тэр бяцхан хүүгийн гэр бүлийг тэдэнд аваачиж өгсөн тэр өдөр.

Ямар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй.

"Биш ээ. Энэ талаас нь гээд байхад! Тэнэг гэхэд дэндүү тэнэг юмаа!"

Нурж унасан цирк өнөөдөр нэлээн дуу шуутай байх ба хэдий зургуулханаа ч гэсэн буцааж босгох гэж их л хичээж байлаа.

"Ингээд хэдүүлхэнээ байх юм гэж үү?"

"Удахгүй бусад нь ирэх болохоор хүлээцтэй бай"

Тэхён санаа алдан арай гэж босгосон өөрийн асарыг бахдалтай нь аргагүй ширтэнэ.

"Уучлаарай. Энд хүн авна гэсэн?"

"Тавтай морил!"

Хаанаас ч юм гэнэт гараад ирсэн тэр хүний өмнө уриалгахан гэгч нь мэндэлж таатайгаар хүлээн авах Тэхён урьд урьдынхаасаа тэс өөр хүн шиг харагдаж байлаа.

"Би Ким Тэхён. Энэ циркийн ахлагч... эзэн ч гэж болох байх. Ямартай ч эндхийг удирддаг хүн"

"Аан... Би Ким Хонжүн" [Ateez]

"Хэрэв боломжтой бол бидэнд туслахгүй биз?"

"Тэгэлгүй яахав"

Тэхён асараа босгох гэж үйл тамаа цайж буй тэдэн рүү их л санаа зовсон янзтай харан ингэж хэлэхэд Хонжүн шууд л толгой дохин ажилдаа орох нь тэр.

Харин Тэхён хотын зүг инээмсэглэн ширтэж байлаа. Ганц хоёроороо ирж байсан хүмүүс улам л олуулаа болж түүний инээмсэглэсэн царай эмээсэн царай руу бага багаар шилжиж байв.

"Тэгэхээр... Би уг нь ийм их хүн ирнэ гэж огт бодоогүй юм аа. Гэхдээ буцаагаад хөөгөөд явуулах хүсэл ч байхгүй болохоор яаж ийгээд зохицуулах хэрэгтэй болж байх шиг байна"

Тэхён дэвхийтэл жагсан зогссон 25 залуугийн өмнө илтгэл тавьж байгаа мэт ярих бөгөөд яаж энэ олон хүнийг удирдаж хоол хүнсийг нь аргалахдаа санаа зовж байв.

Ердөө л 5 хүн. Хуучнаасаа тавхан хүнээр л илүү шүү дээ.

Тэр олон алдартай циркүүд дундаас Тэхёны цирк зөвхөн алиалагч л байдаг гэдгээрээ алдартай ба үүгээрээ өнөөдрийн байр суурийг олж авсан юм.

Харин одоо тэр бүгдийг шинээр эхлэх гэж байна. Хэрцгийлэл хүчирхийлэлгүйгээр. Зүгээр ч нэг цирк биш цоо шинэ багийг бүтээгээд бүгдийг шинээр.

Дуусгах санаа ч байна. Хэдхэн парт үргэлжлүүлэх санаа ч байна. Аль нь дээр юм бол доо... Дуусгаад GxG авъя гэвэл дараагийн партаар дуусч болж байна. Хэдэн парт үргэлжлүүлье гэвэл 3 эсвэл 4 парт явж магадгүй байх. Сонголт та нарт!♡

𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|Dove le storie prendono vita. Scoprilo ora