"Ахаа танд надаас нууж байгаа ямар нэг зүйл байгаа юм уу?"
Хэдхэн минутын өмнө Жонгүг Тэхёнаас сонсох ёсгүй зүйл сонсохоо шахсан ч Тэхён амжиж холдуулсан аж. Харин Тэхён урууландаа бага зэргийн жуумалзалттай хоцорсон юм.
"Үгүй"
Жонгүг тэрний ааштайг сайн мэдэх учир дахиж асуулт асуулгүй зүгээр л итгэхийг өөртөө сануулсан юм. Итгэлцэл байхгүй бол хайр юун дээр орших юм?
"Юу мэдэж байгаа юм? Юу мэдэж байгаа болоод..."
"Найман насны чинь өрөвдөлтэй төрсөн өдөр, Жонгүгийг анх хараад биш ч гэсэн анх харсан өдрөө дурласан тэр өдрөөс эхлээд бидний дундах харилцааг зөвшөөрсөндөө эргэлзсэн хүртэл. Таны хүн чанаргүйг мэдэх ч тийм хүний үнэргүй амьтан гэж төсөөлөөгүй шүү..."
Тэхён жуумалзсаар ийн хэлэхэд урд нь багахан хөмсгөө зангидан зогсох залуу өөрийнх нь хамаг нууцыг хэн нэгэн мэдсэн ч гэлээ ямар нэг сэтгэл хөдлөлгүй хэвээр.
"Тэгээд үүгээрээ намайг сүрдүүлээд байгаа байх нь ээ? Хүсвэл Жонгүгийг ав л даа. Харамсалтай нь Жонгүг чамайг тоохгүй. Зүгээр гэж үү?"
Бараг л сүрдүүлгэнд автана гэж бодож байсан Тэхён өмнөөс нь өөрийг нь сүрдүүлэх хүнээс айгаад эхэлчихсэн байх аж.
"Хайртай гэсэн хэрнээ миний талаарх үнэнийг хэлж сэтгэл санаа зүрх сэтгэлийг нь хэдэн хэсэг тасдаад хүний үнэргүй намайг илрүүлсэн баатар нь болох гэсэн юм уу? Бузар булайг нь хийсэн надаас зайгаа барьж түүнийг нь хэлсэн чамаас дайжих юм биш үү?"
Тэхён хэлэх үггүй болсон хэрнээ түүний үл тоосон мэт харцных нь өмнөөс нүд салгалгүй ширтсээр байв.
"Хэн хэнийгээ зовоож байснаас зүгээр амаа хамхиж байвал дээр биш гэж үү? Сайн бодож байгаад хэлэх үгүйгээ шийднэ биз"
Тэхён ингэж хэлчихээд нуруугаа харуулсаар алга болов.
"Хараал ид!"
Тэхён хараал урсган газар өвдөглөж суугаад гараа чанга гэгч нь атгах аж.
"Харваас бүтээгүй юм шив дээ? Надаас өөр сонголт чамд байхгүй ээ. Зүгээр эвлэр"
Бомгю ам нээх бүртээ л энэ тухай үг унагаад байсанд Тэхёны уур дээд цэгтээ хүрч байв.
YOU ARE READING
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/