Хэдийн асуудалд орсон залуус томчуудынхаа үгэнд ороогүйдээ үхтлээ харамсаж байлаа. Бөөлжис хүргэм цусны үнэр замбараагүй байшин зогсоо зайгүй хуцах ноход дээрээс нь хүний махаар хооллогчид... Хорь дөнгөж гарсан бас хорь хүрэх гэж байгаа тэдний хувьд энэ бол хэрээс хэтэрсэн аймшигтай зүйл байх нь мэдээж.
"Ноходыг би аргална. Та нар бусдыгаа гаргаж аваад аль болох хурдан эндээс холдоно шүү"
Тэхён тэдэнд зааж зааварчлан явсаар байшингийн ойролцоо ирчихсэн цонхоор нь гэрэл тусах байшинг ширтэж байлаа.
Тэхёныг түрүүлж явах үед ноход ч түүнийг анзааран бүр ч чангаар хуцна.
"Хөвгүүдээ... тайван... би байна" ноход руу болгоомжтой мөн удаанаар ойртох Тэхён аль болох тайван байхыг хичээж бага багаар ойртсоор толгойг нь илэн эрхлүүлж эхлэв.
"Сайн хөвгүүд. Намайг мартаагүй байна"
Тэхён инээмсэглэн толгойг нь хэд илсэнээ бусаддаа дохио өгөх ба тэд ч байшин руу яарцгаах аж.
Энэ үеэр тэр каннибалууд гэртээ байдаггүй нь том аз шүү. Гэрэл гэгээгүй харанхуй болсон яг энэ үеэр тэд хоолондоо гардаг юм. Хэдий энэ ой хориотой бүсэд тооцогддог ч гэлээ хүний сониуч зан дийлдэхгүй шүү дээ. Унтаж байхад нь бариад авахад яг тохирох цаг.
Гэвч хэр хол явсаныг нь мэдэх аргагүй учир тэдэнд ямар хугацаа байгааг хэн ч мэдэхгүй. Тиймдээ ч яарах хэрэгтэй.
"Үёонаа... Сонхва...?"
"Жин хён? Та юу?"
"Ашгүй амьд мэнд байна. Явцгаая"
Жин тэдний хүлээсийг тайлан түшиж босгоод түрүүлээд гарах гэтэл нэг нь ч хөл дээрээ тогтож чадахгүй уначихаад байх аж.
"Яасан бэ?! Бидэнд баашлах цаг байхгүй!"
"Босч чадахгүй л болов уу. Барихын тулд өөрсдөө биш нохойгоо тавьдаг хүмүүс байгаа юм. Яах гэж та нарыг авчирсан гэж бодож байна? Үүрээд явахгүй л бол болохгүй"
Тэхён гаднаас орж ирэн ингэж хэлэхэд Жин санаа алдаад доош суун үүрүүлэхийг дохив.
Бүгд нэг нэгээрээ үүрүүлэн байшингаас гарах ба хамгийн сүүлд Тэхён гаран эргэн тойрноо нэг ажиглаж харчихаад араас нь явах аж.
"Хүний үг авдаггүй дураараа амьтад! Дараа нь ингээд гай болж байгаа юм. Үхчихсэн бол яах болж байна?!"
Жин амандаа үглэсээр нуруунд нь үүрүүлсэн Юну болон бусад руугаа ширүүхэн харц шидэлж байв.
YOU ARE READING
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/